fbpx

Дөрвөн настай хүүхэд цонхоор унах гэж байсныг аварчээ

2019-08-08 1017

Бага насны хүүхдээ гэрт нь орхин явснаас цонхоороо унах гэж байсныг онцгойгийн алба хаагчид аварсан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн дугаар байрны 3 давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 11:50 цагт сумын онцгой байдлын хэлтэст иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 11:55 цагт очиж дөрвөн настай, эрэгтэй Э-г цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хүүг эцэг, эх нь гэрт цоожлоод явсан байжээ.

Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр өмчийн хэлбэр үл харгалзахгүй ерөнхий б

2020-01-24

Дарханы ноёд дархлагдсан уу?

Дарханчуудийг УИХ-д төлөөлж, чухам л аймаг хот, ард олны амьдрал ахуйг цэцэглүүлээд өгнө хэмээн

2020-01-24

Д.Мөнхжаргал: Үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

Нийслэлчүүдийн “үйлдвэрлэдэг” үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байга

2020-01-24