fbpx

Филиппиний Ерөнхийлөгч хар тамхи наймаалагчдын толгойг авна гэв

2019-08-08 4280

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте гурван жилийн турш улс орондоо хар тамхи, мансууруулах бодисын эсрэг томоохон кампанит ажил явуулж байгаа юм. Өчигдөр тэрээр мансууруулах бодис арилжаалагчдыг ямар улс үндэстэн гэдгээс нь үл хамааран цаазаар авна гэж мэдэгдлээ.

2016 онд Дутертегийн тушаалаар Филиппинд хар тамхитай тэмцэх тусгай албан байгуулагдаж, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдаалахыг завдсан сэжигтнийг шүүхгүйгээр буудах хуультай болжээ. Албан ёсны мэдээллээр гурван жилийн хугацаанд тус улсад мансууруулах бодистой холбоотой хэргээр 5.5 мянган хүн амиа алдаж, 193 мянган хүн хорих ял сонсжээ. НҮБ-ын Хүний ​​эрхийн мэргэжилтнүүд ерөнхийлөгчийн уг арга хэмжээг эрс буруушааж, түүнийг сэтгэцийн эмчид хандахыг зөвлөдөг.

Тэгвэл Дутерте авлига, мансууруулах бодисыг үзэн яддаг гээд гэмт үйлдлийнхээ төлөө ял эдэлж байсан ч хамаагүй хар тамхичдын толгойг таслахад бэлэн гэв.

“Хэрэв мансууруулах бодис наймаалдаг, хэрэглэдэг л бол Хятад, Япон, Малайзын иргэн байх хамаагүй, би таны толгойг цавчих болно” гэж Дуерте ярилаа. Ерөнхийлөгч мөн тус улсад хар тамхи нэвтрүүлдэг гадны гэмт хэрэгтнүүдийг ална гэж сүрдүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“ШИЛДГИЙН ШИЛДЭГ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-өөр JCI Монгол байгууллагын “JCI МОНГОЛ АКАДЕМИ” шалгарсан байна

  Олон Улсын залуучуудын байгууллага болох JCI байгууллага нь дэлхийн 115 оронд 5000 гаруй с

2019-11-28

Victoria’s Secret загварын шоуг албан ёсоор зогсоолоо

1995 оноос эхлэн жил бүрийн оны сүүлээр зохион байгуулагдаж ирсэн Victoria’s Secret дотуур хувцасны

2019-11-22

Энэтхэг эрчүүд яагаад хөтлөлцөж алхдаг вэ?

Энэтхэгт эрэгтэй хүмүүс гараа хөтлөлцөөд явж байх нь энгийн үзэгдэл юм. Анх харсан гадны хүний нүдээ

2019-11-20