fbpx

Владимир Путин ирэх сарын 3-нд Монголд ирнэ

2019-08-15 2795

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 3-нд Монголд айлчлахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр ОХУ-ын Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир ирсэн өдрийнхөө орой нь буцах аж. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг формуд оролцохоор есдүгээр сарын 4-ний ОХУ-г зорих юм байна.

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болно. Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгы тоглолт, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН-ынхан Ц.Цогзолмааг хэнээр солих вэ?

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ. Хар

2019-10-17

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдо

2019-10-17

АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ

Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хах

2019-10-16