fbpx

“Видео эд мөрийн баримтыг судлаад дууссан. Одоо бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж байна”

2019-08-16 925

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө Төв аймгийн шүүхэд үргэлжилж байгаа. Өнөөдрийн хуралдаан 13:30 цагт завсарлан 14:30 цагаас буцаад үргэлжилсэн юм.

Завсарлагааны үеэр хурлын явцыг танилцуулан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр видео эд мөрийн баримтаа судлаад дууссан.

Өнөөдөр хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Хохирогчийн тал, улсын яллагчийн тал нотлох баримтаа шинжлээд дууссан. Одоогоор шүүгдэгчийн тал судалж байгаа.

Энэ явц дууссаны дараагаар нь дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процесс үргэлжилнэ. Бичгийн нотлох баримтаа хэдий хугацаанд шинжлэх судлах нь тодорхойгүй.

Шүүх хуралд нийт 17 өмгөөлөгч оролцож байгаагийн дөрөв нь хохирогчдын өмгөөлөгч” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн

2019-08-23

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетн

2019-08-23

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашин тэгш сондгойгоор зорчино

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоо

2019-08-23