fbpx

Хонконгод эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ

2019-08-19 1379

Хонконгод болж буй үйл явдал дэлхийн анхаарлын төвд буй үйл явдлын нэг. Өнгөрсөн Ням гаригт болсон олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцсон байна. Энэ тоог сэтгүүлчдэд “Хүний эрхийн төлөө иргэний фронт” ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч Жимми Шам хэлжээ. “Үнэндээ бид Казуэй-бэй дүүргээс Бизнесийн төв хооронд цугласан хүмүүсийн нарийн тоог хараахан гаргаагүй байна. Тиймээс цугласан хүмүүсийн тоо 1.7 саяас давсан гэж бид үзэж байна” гэж нэгэн ардчилсан үзэлтэй идэвхтэн хэлсэн байна.

Хонконгийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч CNN-д “Ням гаригт Виктория цэцэрлэгт хүрээлэнд болсон жагсаалд 128 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ.

Тус жагсаалыг зохион байгуулагчид дор хаяж 300 мянган хүн жагсаалд оролцохоор цуглана гэж таамаглажээ. Өнгөрсөн зургадугаар сарын 9-нд Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө зохион байгуулагчид жагсаал цуглаанд нэг сая гаруй хүн оролцсон гэж тооцоолсон бол цагдаа нар уг тоог 240 мянга хэмээн мэдэгдсэн байна.

Мөн зургадугаар сарын 16-нд болсон жагсаалд зохион байгуулагчид хоёр сая орчим хүн оролцсон гэж тооцоолсон боловч цагдаа нар 338 мянган хүн оролцсон хэмээн мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бээжингийн аварга нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ

Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин Олон Улсын Нисэх Буудал (ОУНБ) тус улс

2019-09-20

Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

Алс Якутаас Кремльд шүглэсэн буг чөтгөрийг зайлуулахаар Москва хот руу явган аялж байгаа бөөг өчигдө

2019-09-20

Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

Одоогоос 30 орчим жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины цуврал хэргийн эзнийг олж тогтоосноо Өмнөд Солонг

2019-09-19