fbpx

Э.Оюунболд: Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг

2019-08-19 859

Улсын аварга Э.Оюунболд Баяр наадмыг зохион байгуулах комисст хүсэлт гаргажээ. Хүсэлтэд “Энхтөгсийн Оюунболд миний бие Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Улсын аварга” цол хүртсэн билээ.

Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, цахим орчин, мэдээллийн сайтуудаар намайг Улсын баяр наадамд барилдахдаа хориотой бодисын жагсаалтад орсон эм , бэлдмэл, бодис /допинг/ хэрэглэж, шударга бусаар баяр наадамд түрүүлж, аварга цол авсан гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд тарааж , миний нэр хүнд алдар хүндэд халдсаар байна.

Миний бие Монгол түмний уламжлалт соёлын нэг , Үндэсний бөхийн спортоор бага наснаасаа эхлэн хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт, бэлтгэл сургуулилалт, хичээл зүтгэлээрээ Монгол бөхийн эрхэм Дээд цолыг хүртсэн. Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг, допингийн эсрэг хатуу бар суурьтай байдаг хүн.

Харин сүүлйин жилүүдэд Монгол бөхийн спортод допингийн төрлийн бодисийн хэрэглээ байгаа, Мөн допингийн төрлийн бодис хэрэглэж бөхийн цол хүртэж байнаа асуудлаар маргаан мэтгэлцээн багагүй өрнөж, Улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд, бүх цаашилбар түрүүлж үзүүлэрсэн бөхчүүдээс допинг илэрсэн боловч Допингийн эсрэг Үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүд, бөх сонирхогч, дэмжигчид, бөхийн хүрээнийхэнд түгээмэл байдаг.

Тухайлбал зарим бөхөөс илэрсэн ч энэ талаар олон нийтэд мэлээлэхгүй, шинжилгээний хариуг зарлахгүй байх, шинжилгээний дүнг зориудаар өөрчлөх, сорьцыг будилаантуулах, солих, өөр хүний сорьцыг шинжилгээнд өгөх, зарим сорьцыг итгэмжлэгдсэн лабораторит явуулахгүй үлдээх зэргээр допингтой бөх шударга бусаар улсын цол авсан, түрүүлж үзүүрлэсэн ч тохиолдол байгаа талаарх хардлага сэрдлэг байна. Монгол бөхийн дэвжээ нь сүүлийн жилүүдэд бөхчүүдийн үнэн хүчийг сорьсон шударга тэмцлийн талбар байсан эсэхийг бодитойгоор тогтоолгох, бөхөд хайртай ард түмнийхээ эргэлзээг бүрэн тайлж 2009 оноос 2019 онуудад Үндэсний их баяр наадамд Түрүүлж , Үзүүрлэж, шөвгөрсөн нийт бөхчүүдийн өгсөн сорьцийн талаарх Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг тус байгууллагаас албан шугамаар ирүүлэн, бодит байдлаар нь олон нийтэд ил болгож, мэдээлэх, хэрэв шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, олон нийтэд өөр байдлаар мэдээлсэн, уг үйлдэлд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хууль бусаар оролцсон бол эрх бүхий хууль хяналтын байгууллагаар шалгуулан шийдвэрлүүлэхийг хүсье.

Энэ асуудлыг би холбогдох чиг үүрэг бүхий хууль хяналтйн байгууллагаар шалгуулахын зэрэгцээ миний сорьцыг будилаантуулсан гэж үзэж өөрийн ДНХ /DNA/-ийн шинжилгээг хийлгэх болно” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэнэ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэхийг "Гааль татвар санх

2019-12-10

Фитнесс клубд хичээллэвэл ЭМДС-гаас 60 мянган төгрөг олгоно

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс “Голден Жим” тэргүүтэй магадлан итгэмжлэгдсэн фитнес клубуудэд идэв

2019-12-10

Монголын иргэн болсон Саид Моллаиг Израилд урьжээ

Ирэх оны нэгдүгээр сарын 23-нд Израилд жүдо бөхийн "Гран-при Тель-Авив" тэмцээн явагдана. Тус тэмцээ

2019-12-10