fbpx

Индонез улс $33 тэрбумаар нийслэлээ нүүлгэхээр болжээ

2019-08-26 4365

Индонез улс нийслэл хотоо Борнео арал руу нүүлгэх болсныг тус улсын ерөнхийлөгч Жоко Видодо өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Борнео арлын ихэнх хэсэг Индонез улсад харьяалагддаг бөгөөд бусад хэсэгт нь Малайз улсын мужууд, Брунейн вант улс оршдог. Дэлхийн хамгийн том нүүрсний нөөц энд байдаг.

Шинэ нийслэл нь одоогийн нийслэл Жакарта хотоос 1,400 км зайд байрлах юм. Нийслэлийг нүүлгэхэд $32.8 тэрбумын хөрөнгө шаардагдах тооцоо гарчээ.

Жакарта хотын оршиж байгаа Жава арал нь Индонезийн хамгийн их хүн амтай бүс нутаг болоод байгаа. Одоогийн нийслэлд 30 сая орчим хүн оршин суудаг, нэг километр квадрат талбайд 15,000 гаруй хүн ноогддог нь Сингапураас хоёр дахин их нягтралтай гэсэн үг.

Жакартад шинээр барилга босгох газаргүй болж, орчны бохирдол асар ихээр нэмэгдэж байгаагаас гадна хотын нутаг дэвсгэрийн 40 хувь нь далайн түвшнээс доош оршдог тул усанд автаж, хөрс нь жил бүр 20 см доош сууж байгаа юм.

Тиймээс хэт төвлөрлийг бууруулах үүднээс нийслэлээ зайлшгүй нүүлгэх шаардлага байгааг Видодо тайлбарлажээ.

Жава аралд Индонезийн хүн амын 60 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 58 хувийг бүрдүүлдэг байна. Харьцуулбал Борнео арлын Калимантанд (Индонезийн хэсэг) хүн амын 5.8 хувь оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 8.2 хувийг бүрдүүлдэг ажээ.

Индонез улс нь 17,000 гаруй арлаас тогтдог. Шинэ нийслэлийн бүтээн байгуулалт 2021 оноос эхэлж, төрийн зарим байгууллагуудыг 2024 онд нүүлгэхээр болжээ.

Санхүүжилтийг Индонезийн засгийн газар, мөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр бүрдүүлэх гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бямба гарагт Хубэй мужид нас барсан хүний тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо буурлаа

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хятадын Хубэй муж сүүл

2020-02-16

Коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2,829-өөр нэмэгдлээ

Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Ням гарагт 2,829-өөр нэмэгдэж,

2020-02-03

Коронавирусийн голомтын ойролцоо шувууны ханиадны вирус тарж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужтай хил залгаа Хунань мужид H5N1 ш

2020-02-02