ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫГ ИРГЭДЭД ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЭХ ЗОРИЛГОТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-08-29 Нийтлэл

“Трансперенси Интернешнл Монгол” ТББ, “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн” хамтран төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Ил тод байдал ба иргэний төсөв боловсруулах аргачлал” сургалт зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид, иргэдийн төлөөллийг хамруулсан.

Иргэний төсөв нь хүн амын дийлэнх хэсэгт төсвийн боловсролыг хүртээмжтэй, ойлгомжтойгоор олгох зорилгоор бүтээгдсэн арга хэрэглүүр юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө хэрхэн бүрдэж, юунд зарцуулж байгааг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх явдал юм. Ингэснээр төсвийн хөрөнгөд иргэд өөрсдийн хяналтаа тавих боломж бүрддэг байна. Улмаар иргэд төсвийн талаар мэдээлэлтэй болж, хяналтаа тогтоосноор төсвийн ил тод байдал сайжирч, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэн, бодитоор дүгнэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж буй.

Цаашлаад авлига, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун оролцсон юм. Тэрбээр “Өнгөрсөн оноос Сангийн яам иргэний төсөв боловсруулж эхэлсэн. Нийслэл 2019 онд иргэний төсвөө боловсруулсан. Ерөнхийдөө төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэхийг иргэний төсөв гэдэг юм. Жишээлбэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтад иргэд саналаа өгөх ёстой. Гэвч санал өгдөг хүн байдаггүй. Иргэд саналаа хэлдэг, түүнийг нь сонсож ажилладаг төр засаг оршиж байж ардчиллын суурийг бүрдүүлдэг учиртай” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрсдэл тээж эх орондоо очмооргүй байна

Дэлхийн 216 оронд коронавирус гэх цар тахал тархаад өнөөх найман тэрбум шахуу хүн чинь айдас хүйдэст

2020-05-20

Улсын зээлжих зэрэглэл буурч эдийн засаг давхар “элэгдүүллээ”

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний томоохон агентлагууд бидэнд доогуур дүн тавьчихаад ба

2020-05-13

СОНГУУЛЬ 2020: БУЛГАНЫ ХОЁР МАНДАТ ЭЗЭНДЭЭ ОЧИХЫН ӨМНӨ

Энэ долоо хоногт улс төрийн намууд нэр дэвшигчдээ зарлаж, горилогчид албан ёсоор нэр дэвшигчийн манд

2020-05-12