fbpx

АНУ-д $50 хулгайлаад бүх насаар хоригдож байсан эрийг 36 жилийн дараа суллажээ

2019-08-30 1891

АНУ-ын Алабама мужийн шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байсан эрэгтэйг өчигдөр 36 жилийн дараа суллажээ.

Хоригдол Алвин Кеннард нь 1983 онд 22 настайдаа талхны газраас $50 хулгайлсныхаа төлөө ийм хатуу шийтгэл амссан байна.

Одоо 58 настай Кеннард ийнхүү олон жилийн дараа шүүхийн шийдвэрээр суллагдаж байгаа ажээ.

Алабамад хэрэгжиж байсан хуучны эрүүгийн хуулинд гурав дахь удаагаа ямар нэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар хорих ял шууд оноодог байсан нь ийм шийтгэл онооход хүргэсэн байна. Уг хуулийг “Three strike law” гэж нэрлэдэг.

Кеннард 1979 онд гурван удаа бага хэмжээний хулгайн хэрэг үйлдэж гурван жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан гэнэ.

Түүнийг ямар шалтгаанаар хоригдож байгааг нэгэн сайн дурын өмгөөлөгч анх олж мэдээд асуудлыг шүүхэд тавьснаар суллах шийдвэр гарсан байна. “Хүний амь хөнөөгөөгүй, хүчирхийлэл үйлдээгүй хэдэн зуун хүн Алабамагийн шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа нь дэндүү шударга бус явдал юм” гэж Кеннардыг өмгөөлсөн Карла Краудер ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бээжингийн аварга нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ

Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин Олон Улсын Нисэх Буудал (ОУНБ) тус улс

2019-09-20

Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

Алс Якутаас Кремльд шүглэсэн буг чөтгөрийг зайлуулахаар Москва хот руу явган аялж байгаа бөөг өчигдө

2019-09-20

Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

Одоогоос 30 орчим жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины цуврал хэргийн эзнийг олж тогтоосноо Өмнөд Солонг

2019-09-19