fbpx

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгохгүй

2019-09-05 1690

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдөр /2019.09.04/ боллоо. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, санал хураалаа. Тухайлбал,

Төслийн гуравдугаар зүйлийн 11 дахь заалт буюу 57 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн эхэнд “Хүн амын их хэмжээний төвлөрөл бий болсон нутаг дэвсгэрийг улсын зэрэглэлтэй хот гэж үзэж нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж гэж тооцон эрхзүйн байдлыг нь хуулиар тогтооно” гэж нэмэх санал гаргасан УИХ-ын гишүүн О.Содбилэг дээрх саналаа татав.

Төслийн гуравдугаар зүйлийн 12 дахь заалт буюу 59 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн өөрөө удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ мөн. Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтыг гишүүдийн 87.9 хувиар дэмжсэнгүй.

Төслийн гуравдугаар зүйлийн 12 дахь заалт заалт буюу 59 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг хороонд Иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” санал гаргасан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Төрийн байгуулалтын байнгын хороон дэмжсэн саналыг хэлэлцлээ. Гишүүд үг хэлж дууссаны дараа уг саналаар санал хураалт явуулах байтал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалт заалт буюу 59 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“3.Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурал нь сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн жилийн хугацаагаар томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэсэн төслийн заалтыг хуралдаанд оролцсон нийт 62 гишүүний 43 нь буюу 69.4 хувиар дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа дэвшүүлж Ерөнхий сайд томилно гэсэн төслийн заалтыг хэлэлцэхээс түр хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасныг санал хураалтаар дэмжив.

Төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн гурав хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга 15 хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргыг сонгуулийн журмын хуулиар тогтооно.” гэсэн төслийн заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Дараа нь төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга 15 хоногийн дотор батламжилна Дүүргийн Засаг даргыг сонгох, эсвэл томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн төслийн 57 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт дор дурдсанаар нэмэх.

“3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж санал гаргасан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналын дагуу гишүүд байр сууриа илэрхийлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх саналыг ажлын хэсэг дээр дахин нухацтай авч үзэх шаардлагатай байна гэсэн горимын санал гаргасны дагуу хэлэлцэхээс хойшлууллаа.

Дараа нь төслийн 4 дүгээр зүйлийн гэж тус тус гэсний өмнө 62 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн асуудлыг бие дааж шийдвэрлэнэ гэснийг асуудлыг шийдвэрлэх гэж нэмэх ажлын хэсгийн саналыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бие дааж шийдвэрлэнэ гэдгээр нь явуулах саналыг дэмжиж байна” гэсэн юм. Ингээд санал хураалт явуулахад 77.4 хувиар уг санал дэмжигдсэнгүй.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Фракц бүлэглэлүүдийнхээ хөлд үрэгдэж ирсэн АН-д өнөөдөр ч байдал өөрчлөгдсөнгүй

Монголын улстөрийн түүхэнд анх удаагаа УИХ-ын ээлжит бус  сонгууль явуулах асуудал хөндөгдөж байна.

2019-09-20

Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

Нөлөө бүхий улстөрчид нь толгой дараалан АТГ-д хавтаст хэрэг нээлгүүлж, авлига албан тушаалын хэргээ

2019-09-19

УИХ-ын 47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

Энэ парламентийн хамгийн том гавьяа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг б

2019-09-18