fbpx

Эцэг эхийн хараа хяналтгүйн улмаас хоёр хүүхэд нас баржээ

2019-09-05 1846

Эцэг эхийн хараа хяналтгүй байдлын улмаас үүдэн хоёр хүүхэд нас баржээ. Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдөр 19.00 цагийн орчим Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд есөн настай Б гэх хүүхдийг хараа хяналтгүй орхисноос тэргэнцрийн даруулга бүсэнд орооцолдон, хоолой нь боогдож нас барсан байна.

Мөн энэ өдөр Булган аймагт есөн настай хүү унаж явсан мориндоо чирэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн ч өвчнөө даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Болов

2020-02-16

Монголд “Валентин” нэртэй гурван хүн байна

Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ

2020-02-14

Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруул

2020-02-14