fbpx

Буруу хооллолтын улмаас хараагүй болжээ

2019-09-05 4718

Эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэнээр франц шарсан төмс, цагаан талх, хиам зэрэг хүнс тогтмол хэрэглэсэн нь өсвөр насны хүүг харааны бэрхшээлтэй болоход нөлөөлжээ.

Хараагүй болсон хүүгийн өвчний шалтгааныг Английн Бристолийн их сургуулийн эмч, эрдэмтэд судалсан ба шалтгааныг нь буруу хооллолт, түүний сөрөг нөлөөтэй холбон тайлбарласан байна.

Хүү бага сургуульд байхаасаа эхэлж зөвхөн өөрийнхөө идэх дуртай шарсан төмс, цагаан талх, хиам зэргээр л хооллодог байжээ. Улмаар 17 настай хүү харааны бэрхшээлтэй болсон байна.

Бристолийн их сургуулийн эрдэмтэд, Бристоль хараа зүйн эмнэлгийн эмч нар хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэйгээр харааны эмгэгтэй болсон гэх дүгнэлтэд хүрсэн бөгөөд хүү B12, зэс, витамин D-гийн дутагдалд орсон байжээ.

Түүнчлэн өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн, дайнтай улсад харааны эмгэг түгээмэл байдаг тухай тус мэдэгдэлд бичсэн байна.

Эрт оношлогдсон тохиолдолд арга хэмжээ авч болох тухай эмч нар сануулж хоол хүнсээр дамжуулж биед хэрэгтэй тэжээл, витамин хангалттай авч чадаагүйн улмаас бие мах бодь хямарч аажмаар харааны эмгэгтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг тухай тайлбарласан аж.

Зохисгүй хооллолт тэр дундаа түргэн хоол байнга хэрэглэх нь олон төрлийн өвчний эхлэл болдог бөгөөд нэн ялангуяа харааны мэдрэлийн системд өөрчлөлт оруулах сөрөг үр нөлөө үзүүлж байгаа тухай анхааруулжээ. Мөн веган, цагаан хоолтон хүмүүс B12 дутагдахаас сэргийлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

Харин Лондонгийн Кингс коллежийн хоол тэжээл болон хоолны дэглэмийн мэргэжилтэн профессор Том Сандерс B12 аминдэмийн дутагдлаас харааны эмгэг үүсэж болох ч энэ тохиолдол маш ховор байдаг. Харин энэ хүүгийн хувьд хиам иддэг байсан тухайгаа хэлсэн. Хиам, махан төрлийн бүтээгдэхүүн нь B12-оор баялаг учир Бристолийн их сургуулиас гаргасан үндэслэлтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бямба гарагт Хубэй мужид нас барсан хүний тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо буурлаа

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хятадын Хубэй муж сүүл

2020-02-16

Коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2,829-өөр нэмэгдлээ

Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Ням гарагт 2,829-өөр нэмэгдэж,

2020-02-03

Коронавирусийн голомтын ойролцоо шувууны ханиадны вирус тарж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужтай хил залгаа Хунань мужид H5N1 ш

2020-02-02