fbpx

Есдүгээр сарын 16-нд ашиглалтад орох томоохон гүүр

2019-09-05 1740

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн /Замын цагдаагийн гүүрэн гарц/ хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-ны өдөр нээх гэж байна.

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж байгаа юм.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүүрийг барьж байгаа билээ.

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар.

Гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр

Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт

Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай

Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай

Төмөр зам дээгүүр явган хүний гүүр

Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.

Үүнээс зөвхөн Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийг 9 дүгээр сарын 16-нд ашиглалтад оруулах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Болов

2020-02-16

Монголд “Валентин” нэртэй гурван хүн байна

Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ

2020-02-14

Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруул

2020-02-14