fbpx

БНХАУ Android, iPhone гар утсуудыг хакерджээ

2019-09-05 2657

Хятадын Засгийн газарт ажилладаг хакерууд энэ жилийн эхэнд Шинжаан Уйгурын ард иргэдийг тагнан турших зорилготойгоор Android болон iPhone гар утсуудыг хакердсан тухай судлаачид мэдээлэв. Хакерчид гар утсанд нэвтэрч тэдний үйл хөдлөлийг хянах, мэдээллийг нь хуулбарлах систем суулгасан гэж үзжээ.

Энэ удаагийн баримтаар Засгийн газар цахим тагнуул явуулахад хангалттай эх сурвалж болох гар утас хэрэглэгчдийн ашигладаг цахим хаягууд, вебсайтууд байдаг гэдгийг харуулж байгаа юм. Зөвхөн уйгурууд ч биш Хонконгийн босогчид, Тайваний намууд зэрэг хэсэг бүлэг хүмүүсийг веб хуудсуудаар дамжуулан тагнан туршихад хялбар хэмээн Дижитал, цахим орон зайн бодлого хөтөлбөрийн захирал Адам Сегаль хэлжээ.

Волексити цахим аюулгүй байдлын компанийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Хятадын Засгийн газрын тагнуулууд Уйгурын үзэгчдэд зориулсан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн вебсайтуудыг үйлдвэрлэж, түүгээр дамжин автоматаар Android болон iOS үйлдлийн системтэй гар утсаар нэвтэрсэн тохиолдолд тагнан турших ажил эхэлнэ. Үүнийг “нүх угаах” гэж нэрлэдэг байна.

CNN агентлагийн эх сурвалжид дурдсанаар Хятадын Шинжаан мужид амьдардаг исламын шашны цөөнх иргэд манай дэлхий дээр хамгийн их тагнан мөрдөгдсөн хүмүүс бөгөөд дахин сургах баазуудад хэдэн сая уйгур байгаа аж. Уйгуруудын оршин суудаг бүс нутагт аюулгүйн камерууд, царай таних системүүд хаа сайгүй.

Тэдэнтэй холбоотой Уйгур академи, Уйгур мэдээ зэрэг хайлтын эхэнд гарч ирсэн цахим хуудсууд нь тагнан турших боломжийн арга хэрэгсэл болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бээжингийн аварга нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ

Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин Олон Улсын Нисэх Буудал (ОУНБ) тус улс

2019-09-20

Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

Алс Якутаас Кремльд шүглэсэн буг чөтгөрийг зайлуулахаар Москва хот руу явган аялж байгаа бөөг өчигдө

2019-09-20

Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

Одоогоос 30 орчим жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины цуврал хэргийн эзнийг олж тогтоосноо Өмнөд Солонг

2019-09-19