Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

2019-09-09 Нийгэм

Өнгөрсөн ням гаригт буюу есдүгээр сарын 8-ны өдөр орон нутагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ. Тодруулбал,Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Шар тээг газар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд гурван зорчигчтой явсан “Ланд крузер-80” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байна.

Ослын улмаас 30 настай эрэгтэй Ө, 33 настай эрэгтэй А нар автомашины төмөр эд ангид хавчуулагдсаныг онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, 41 настай, эрэгтэй М нас барсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүд сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн Норд бенз загварын ачааны автомашинтай иргэн Б-гийн эзэмшлийн хоёр зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 23:11 цагт очиход Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Н гэмтсэн байсныг Замын-Үүд сумын эмнэлэгт, мөн тус сумын иргэн 25 настай, эрэгтэй Б нас барсан тул цогцсыг гаргаж сумын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Автомашин онхолдож найман сартай хүүхдийн амь эрсэджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.23,24-ны өдрүүдэд нийт 459 ду

2020-05-25

ШУУД: Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгана

Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа https://www.facebook.com/shuudmn

2020-05-25

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлогджээ

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх х

2020-05-25