fbpx

Энэ ням гарагт автомашингүй өдөр болно

2019-09-09 1029

“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо.

Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцэв. “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, “Их цэвэрлэгээний 90 минут” гэсэн гурван ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоо гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхи

2019-09-20

Маргааш нийслэлд хоёр зам хаагдана

Нийслэлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын 0.1 километр

2019-09-20

НӨАТ: Есдүгээр сарын 21-ний 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 9 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 9-р сарын 22-ны Ням гарагт

2019-09-19