fbpx

Хонконгийн жагсагч: БНХАУ-ыг ЗХУ-ын хувь заяаг давтаасай гэж хүсч байна

2019-09-09 4143

Хонконгийн эрх баригчид БНХАУ-д ялтан шилжүүлэн өгөх хууль батлахаар завдсан нь ард иргэдийн уур хилэнг хөдөлгөж, жагсаал цуглаан хэдэн сарын турш үргэлжлж байгаа билээ. Эцэст нь эрх баригчид буулт хийж, Ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээ больсон ч эсэргүүцэл намжих яагаа ч үгүй байна.

Эсэргүүцэгчид хуулийн төсөл буцаасан нь ганцхан шаардлагыг биелүүлсэн хэрэг, тиймээс бусад шаардлагыг биелүүлтэл тэмцлээ зогсоохгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр буй. Энэ талаар албан хүмүүсийн байр суурь, мэдээлэл олон гардаг. Тэгвэл жагсаалд оролцож буй жирийн иргэнээс авсан мэдээлэл Оросын лента цахим хуудаст тавигдсаныг хүргэж байна. Түүний ярьснаас жагсагчид зөвхөн чөлөөт сонгууль биш илүү ихийг хүсэмжилж байгаа нь илэрхий байсан юм.

Майкл /40 настай, Хонконгийн унаган иргэн/

Би жагсаалд байнга оролцдог. Дүү маань ч, гэр бүлэнхэн ч бидний тавьж буй шаардлагыг дэмжиж байгаа. Эрх баригчид ялтан шилжүүлэх хуулийг буцааж татсан нь буулт хийсэн хэрэг мөн боловч оройтсон ухаарал байлаа. Одоо бидэнд нэг биш, таван шаардлага байна.

Тэдгээр шаардлагууд бол:

-Бүх нийтийн, шууд сонгууль явуулах эрх

-Цагдаагийн байгуулага юм уу, хараат бус ажлын хэсэг гаргаж хэргийг дахин шалгах

-Эсэргүүцэгчдийн эсрэг хатуу хариу арга хэмжээ авахгүй байх /Бид тэнэг зүйл хийгээгүй/

-Баривчлагдсан хүмүүсийг суллах

-Ялтан шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн буцааж татах явдал юм.

Британийн харъяанд байх үед энд бүх зүйл илүү дээр байсан. Хүмүүс “Цагаан алан хядагчид” /Засгийн газрыг дэмждэг цагаан өнгийн богино цамцаар ижилссэн жагсагчид/-аад айдаггүй байлаа. Үгээ чөлөөтэй хэлдэг байв. Хятадын мэдэлд шилжсэнээр энэ бүхэн үгүй боллоо. 80-аад он Хонконгийн хувьд “Алтан үе” байжээ.

АНУ эсэргүүцлийг дэмжиж байгаа тухайд гэвэл… 50:50 хувьтай. Тэд мэдээж энэ зөрчлийг БНХАУ-тай хийж буй худалдааны дайндаа ашиглаж байгаа нь тодорхой байна.

Хонконгийн уугуул иргэд бидний хувьд эх газрын хятадуудтай адилхан зүйл нэг ч байхгүй… Хоол ундыг л тооцдоггүй юм бол. Бид огт өөр хүмүүс. БНХАУ дарангуйллыг, харин бид ардчиллыг хүсдэг. Бид коммунист гэлтгүй эрх чөлөө, ардчиллыг хааж боосон бүхнийг эсэргүүцдэг. Өнөөдөр шууд тусгаар тогтнол ярих нь биелэгдэхгүй мөрөөдөл шиг сонсогдоно гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ 1989 онд ЗХУ-д болсон үйл явцыг хэн ч урьдчилж таагаагүй. Энэ түүх мэдээж бидэнд урам өгдөг. Бид ЗХУ-ын хувь заяа БНХАУ-д давтагдаасай гэж хүсч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бямба гарагт Хубэй мужид нас барсан хүний тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо буурлаа

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хятадын Хубэй муж сүүл

2020-02-16

Коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2,829-өөр нэмэгдлээ

Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Ням гарагт 2,829-өөр нэмэгдэж,

2020-02-03

Коронавирусийн голомтын ойролцоо шувууны ханиадны вирус тарж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужтай хил залгаа Хунань мужид H5N1 ш

2020-02-02