fbpx

Владимир Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ

2019-09-10 4248

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ. Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа тэр ийм даалгавар өгсөн байна.

Баруун чиглэлээр хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлах ёстойг Путин энэ үеэр хэлсэн байна. Тэрээр бас энэхүү чиглэлээр хий дамжуулах ажил амаргүй боловч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаагаа Миллерт хэлжээ.

Уулзалтын үеэр Миллер “Сибирийн хүч” хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болоод байгаагаа Путинд танилцуулсан байна.

“Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холбож байгаа юм” гэж Миллер тайлбарлажээ.

Тэрээр ирэх 30 жилийн хугацаанд Хятад улс энэ хоолойгоор нэг их наяд шоо метр хий хүлээж авах тооцоотойг хэлсэн байна. Одоогоор Москва, Бээжингийн талууд өөр чиглэлээр Хятадын зах зээлд хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд Путиний санал болгосон баруун чиглэл болон Сахалинаас нийлүүлэх Алс Дорнодын чиглэлийг судалж үзэхээ Миллер амлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хятадын шинэ коронавирусийн халдвар анх удаа АНУ-д бүртгэгдлээ

Өчигдөр Вашингтон мужийн эрүүлийг хамгаалах албаныхан Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирус

2020-01-22

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд б

2020-01-19

Владимир Путин парламентад илтгэл тавьсны дараа ОХУ-ын засгийн газар огцорлоо

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентад хандаж жил бүрийн илтгэлээ тавьсан ю

2020-01-17