fbpx

Нийслэлийг танхай хэрэг, хууль бус аргаар хөрөнгөжсөн хүн орлож байна уу?

2019-09-11 2236

 

2005 оноос УИХ-ын гишүүний туслахаас ажлын гараагаа эхэлсэн Нийслэлийн орлогч дарга О.Мөнгөншагай 2016-2018 оны хооронд Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга байхдаа тус газрыг өөрийн хувийн өмчөө болгосон төдийгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн баримтыг АТГ-т шалгуулахаар өгсөн баримтыг дэлгэж байна.

О.Мөнгөншагай нь 2005 оноос УИХ-ын гишүүн Сү. Батболдын үнэнч туслах байхаасаа эхлээд эрх мэдэл ихээхэн мөнгөний захаас атгасан байна. Учир нь Сү.Батболд 2008-2009 оны хооронд ГХЯны сайд байсан тэр үед О.Мөнгөншагай мөн л түүний туслахаар хамт явсан. 2012-2016 оны хооронд Сү.Батболд УИХ-ын гишүүн байх үед ч О.Мөнгөншагай түүний зөвлөх байжээ. Тэрбээр 2013-2016 оны хооронд СБД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төдийгүй “Эм Би Ти трейд” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашиж байв. Одоо ч тэрхүү компанийнхаа 50 хувийг эзэмшдэг байна.

2018 онд Олон улсын худалдаа, логистикийн “Хангарьд” төвийн шавийг Хотын дарга асан С.Батболдтой хамт ийнхүү тавьж байсан. Мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

2019 онд тус  байгууллагын ажлын явцтай танилцахаар  шинэ хотын дарга С.Амарсайхан мөн л О.Мөнгөншагайтай хамт хүрэлцэн ирсэн. Мэдээллийг ЭНД үзнэ үү. Аль ч даргын үед албан тушаал нь өссөөр байгаа О.Мөнгөншагай орлогч даргын ард Сү. Батболд гишүүн байсаар байна уу.

Хотын орлогч даргын талаарх таагүй мэдээлэл үүгээр дууссангүй. Үндэслэлгүй баяжихаас гадна хууль зөрчиж танхай хэрэг өдөөсөн мэдээллүүд ар араасаа цуварч байна. Тэрбээр 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдож Хан уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан байна. 99.1 дэх хэсэг нь бусдын биед санаатайгаар гэмтэл учруулах гэсэн хуулийн зүйл заалтад хамаарч байна. Тухай үед архины шилээр бусдыг цохиж гэмтээн, танхайрч байсан байна.

 

Түүний бас нэгэн хэргийг хэвлэлийнхэн анзааралгүй өнгөрсөн үү. 2016 оны 12 сард О.Мөнгөншагай мөн л танхайн гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны  нэгэн эмэгтэй гишүүнийг зодсон байдаг.  Тэрээр намын үүрүүдэд дүрмийн бусаар тойрон хүрээлэгчдээр хурлын ирцээ бүрдүүлж, зохион байгуулалттайгаар хүмүүсийг машинаар зөөж нууцаар хуралдаж,  шаардлага тавьсан эмэгтэйг зодож гэмтээсэн байдаг. Харин дээрх мэдээлэл тэгсгээд намжиж хохирогч эмэгтэйн цагдаад өгсөн гомдол ч хэл ам бололгүй хав дарагдаж өнгөрсөн байдаг.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Фракц бүлэглэлүүдийнхээ хөлд үрэгдэж ирсэн АН-д өнөөдөр ч байдал өөрчлөгдсөнгүй

Монголын улстөрийн түүхэнд анх удаагаа УИХ-ын ээлжит бус  сонгууль явуулах асуудал хөндөгдөж байна.

2019-09-20

Ж.ШИЖИР: ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНГАА МЭДЛЭГЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжийг танд олгох БНЭУ-ын Банглорын их сургуулийн Мон

2019-09-16

Нийслэлийг танхай хэрэг, хууль бус аргаар хөрөнгөжсөн хүн орлож байна уу?

  2005 оноос УИХ-ын гишүүний туслахаас ажлын гараагаа эхэлсэн Нийслэлийн орлогч дарга О.Мө

2019-09-11