Машинаа холдуулаагүй гэж буу гаргаж бусдыг сүрдүүлжээ

2019-09-11 Нийгэм

Машинаа холдуулаагүй гэж гар буугаар бусдыг сүрдүүлэн хэрэг өчигдөр /2019.09.10/ гарсан байна. Тодруулбал өчигдөр Хан-Уул дүүргийн /ХУД/ гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэх бичиг бүхий машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд ажилладаг 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулсангүй гэж иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Автомашин онхолдож найман сартай хүүхдийн амь эрсэджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.23,24-ны өдрүүдэд нийт 459 ду

2020-05-25

ШУУД: Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгана

Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа https://www.facebook.com/shuudmn

2020-05-25

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлогджээ

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх х

2020-05-25