fbpx

Есдүгээр сарын 15-нд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх автомашины хөдөлгөөн хаагдана

2019-09-12 1670

Ирэх амралтын өдрүүд буюу Бямба, Ням гарагт дараалан автомшингүй өдөр байна гэсэн мэдээлэл иргэдийг төөрөгдүүлээд байгаа. Энэ талаар “Зөвхөн Ням гарагт 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр автомашингүй өдөр болохыг” нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэллээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Ням гарагийн автомашингүй өдрөөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн 100, Энхтайваны өргөн чөлөө, МУИС, Залуучуудын гудамжийн замыг 07:00-18:00 цаг хүртэл хаах юм байна. Харин есдүгээр сарын 14-нд нийслэл даяар их цэвэрлэгээтэй аж.

Түүнчлэн Төв талбайд есдүгээр сарын 14,15-нд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” уриан дор дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм байна.

Ногоон зээлийн тухайд шаардлага хангасан иргэдэд газар дээр нь зээл олгохоор арилжааны банкуудтай тохиролцжээ.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ААН-үүд бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

Дэлхий дахинд COVID-19 буюу корона вирусийн цар тахал тархаж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд б

2020-03-30

Монголоос явах хүмүүс очсон орондоо 14 хоног тусгаарлагдана

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг М

2020-03-30

ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.he

2020-03-30