fbpx

ХДХВ/ДОХ-ын дахин ГУРВАН тохиолдол бүртгэгджээ

2019-09-12 1059

Үндэсний статистикийн хороо нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг өнгөрсөн сард танилцуулах үеэр ХДХВ/ДОХ-ын тохиолдол долдугаар сард гурав илэрсэн талаар мэдээлж байв.

Тэгвэл өнөөдөр танилцуулсан мэдээллээр Улаанбаатар хотод дахин гурван тохиолдол нэмж бүртгэгдсэнийг хэллээ. Ийнхнүү 2019 оны наймдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдолд улсын хэмжээнд 280 болов.

Түүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний найман сард 29,200 болж, өмнөх оны мөн үеэс 930(3.3%)- аар нэмэгджээ. Үүнд

салхин цэцгээр өвчлөгчид 2,397(46.3%)

мөөгөнцрөөр өвчлөгчид 58(5.8%)-аар

сүрьеэгээр өвчлөгчид 58 (2.3%)

гонококкт халдвараар өвчлөгчид 34 (0.9 %)-өөр

өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1305 (52.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 284 (7.0%)-өөр, трихомониазаар өвчлөгчид 158 (5.3%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 126 (3.1%)-гаар буурчээ.

Эх сурвалж: ҮСХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхи

2019-09-20

Маргааш нийслэлд хоёр зам хаагдана

Нийслэлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын 0.1 километр

2019-09-20

НӨАТ: Есдүгээр сарын 21-ний 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 9 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 9-р сарын 22-ны Ням гарагт

2019-09-19