fbpx

Архидан согтуурсан үедээ гудамжинд явсан дөрвөн хүнийг хутгалж гэмтээжээ

2019-09-12 1160

Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд таарсан дөрвөн хүнийг шилний хагархай, хутгаар гэмтсээсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна.

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус дүүрэгт оршин суудаг Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц-тэй гудамжинд тааралдаж, маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна.

Улмаар гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтээжээ. Уг хэргийг үйлдсэн Н-ийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архидан согтуурсан үедээ гудамжинд явсан дөрвөн хүнийг хутгалж гэмтээжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд таарсан дөрвөн хүнийг шилний хагархай, хутгаар гэмтсэ

2019-09-12

ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫГ ИРГЭДЭД ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЭХ ЗОРИЛГОТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Трансперенси Интернешнл Монгол” ТББ, “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн” хамтран төсвийн ил

2019-08-29

Багш нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй байр булаалдан жагсах нь ичгүүртэй

  “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн

2019-07-31