Гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ

2019-09-16 Нийгэм

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ.

Урьдчилсан шалгалтаар, амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай 48 настай О болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач эмэгтэйн биед олон тооны шарх үүсэж, бусдад зодуулсан, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Хэргийн газраас 40 кадр зураг авч, эд мөрийн баримтаар архины шил нэг ширхэг, гурван ширхэг пивоны лааз, цаасан аяга зэргийг хураан шинжилж байгаа юм байна.

Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв: Техник, тоног төхөөрөмжөөр хангав

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” 2017 онд батлагдаж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр аймагт

2020-05-28

ТӨВ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ

Газрын харилцааны өдрийг угтан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас үйл ажиллагаа

2020-05-28

Төв: Бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байна

Нийслэл хотоо өөртөө багтаасан Төв аймагт бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа өрнөсөөр байна. &

2020-05-28