fbpx

13 настай монгол охин эх орныхоо нэрийг цуурайтуулж байна

2019-09-18 762

13-хан настай Монгол охин эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхийн оноо багцлах тэмцээнд оролцохоор Европыг зорьжээ. Түүнийг Отгонбаярын Ивээл гэдэг. Уран гулгалтын бяцхан тамирчин 2010 оны Ванкуверын олимпод Солонгосын Ким Ён Аг түрүүлэхийг хараад л “Би уран гулгагч болно” хэмээн ээждээ хэлж гуйсаар секцэд орж, гуравхан настайдаа мөсөн дээр гарчээ.

О.Ивээл охин их огцом сайжирч, жилийн дараа гэхэд 2-3 жил хичээллэн бэлтгэж байж шалгалт өгдөг Мужийн уран гулгалтын холбооны гишүүний шалгуурыг даван АНУ-ын Колорадо мужийнхаа данстай тамирчин болсон байна. Дараагаар нь клубийнхээ аварга шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд түрүүлэн, анхныхаа алтан медалиа хүртсэн амжилт үзүүлжээ.

Тэрбээр АНУ-ын Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, Мужийн цомын мөнгө гээд бяцхан биедээ баймгүй олон амжилт үзүүлээд буй ирээдүйтэй тамирчин ажээ. Мөн 2013 онд эдгээр амжилтууд нь түүнд Америкийн Нэгдсэн Улсын Уран гулгалтын холбооны хаалгыг нээж, АНУ-ын уран гулгалтын холбооны данстай тамирчин үндсэн гишүүн болгон өндөр зэрэглэлийн дасгалжуулагч дээр мэргэжлийн түвшинд хичээллэх шаардлагатай болжээ. О.Ивээл охин гэр бүлийн хамт АНУ-д амьдардаг ажээ.

Одоогоор бяцхан уран гулгагч О.Ивээл охин есдүгээр сарын 18-нд эхлэх Польшийн Гданьскийн “Их Дуулга”/ Grand-Prix Gdansk. Poland/ тэмцээнийг зорьсон бөгөөд үргэлжлүүлэн есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Хорват улсын Загребийн Их дуулгад /Grand Prix Zagreb-Croatia/ оролцох юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The Hu” хамтлагийн “Gereg” цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн анхны цомог болох "Gereg" энэ долоо х

2019-09-25

Монгол жүжигчин Б.Ганчимэг “Peaky Blinders” цувралд тоглож байна

Их Британид уран бүтээлээ туурвидаг жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг шинэ уран бүтээлийнхээ талаар

2019-09-24

Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ

Үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин, ОУХМ Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зо

2019-09-19