Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа үзэгч, фэнүүдтэйгээ “уулзлаа”

Одоогоос яг 10 жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг. Харин нийтийн дууны  ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй.  Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одон зүүхээр боллоо.С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос “ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ. Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ.
Саяхан Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа үзэгч, фэнүүдтэйгээ “уулзлаа”. Энэ дууны үгийг нь нөхөр УИХ-ын гишүүн С.Жавхлан зохиож өгсөн гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүдийнхээ гэрэл зургийгч хэвлэлд гаргадаггүй С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр дөрвөн хүүхэдтэйгээ, халуун ам бүлээрээ “Эхийн дуу”-ндаа тоглуулсан ньклипийг нь улам чимж, өнгө нэмж байна. Дуучин Г.Эрдэнэчимэг УИХ-ын  нөхрийнхөө үзэл бодлыг хүндэтгэн дэмжиж, уран бүтээлдээ тусгадаг нь энэ удаа ч “Эхийн дуу”-наас нь харагдана. Монгол ахуйг сурталчлаад зогсохгүй өөрсдөө үлгэр дууриал үзүүлж, үр хүүхдээ монгол ахуйд ойр өсгөдөг, мөн дуучин Г.Эрдэнэчимэгийн бүүвэй аялах дууг энэ дуунаас сонсож болох нь. “Зургаан ханатай гэр минь”, “Энхэр ээж”, “Хонгор үр минь” гээд хэд хэдэн сайхан дууг дүрсжүүлсэн Г.Эрдэнэчимэг удахгүй цомог гаргах байх гэж монголчууд хүлээж байна.
Шинэ клип:



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүүхэд насанд хүргэж өгдөг эд, зүйлс

 Пянз тоглуулагч Ажиллаж байсан үеийнх нь гягтнасан, сөөнгөтсөн үл мэдэг намуухан дуу чимээг сонсон

2020-05-21

“Дурсаж яваарай” УСК энэ сарын 24-нд үзэгчдийн хүртээл болно

Босго фильмийн бүтээл "ДУРСАЖ ЯВААРАЙ" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.  Кин

2020-05-20

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

“Critical Reviews in food Science and Nutrition” шинжлэх ухааны сэтгүүлд хоол хүнсэндээ мах, махан б

2020-05-13