fbpx

“The Hu” хамтлагийн “Gereg” цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

2019-09-25 217

Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн анхны цомог болох “Gereg” энэ долоо хоногийн Billboard-ийн жагсаалтыг тэргүүлсэн нь Монгол хамтлагийнхны цомог ийнхүү дэлхийд тэргүүлсэн анхны тохиолдол болж байна.

Монголын үндэсний хөгжмийг рок урсгалтай хослуулсан Хүннү рок урсгалыг дэлхийд таниулах зрилгоор гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан “The Hu” хамтлаг “Gereg” цомгоо энэ сар(2019 оны есдүгээр сар)-ын 13-ны өдөр АНУ-д нээж, албан ёсоор худалдаанд гаргасан билээ. Ийнхүү олон улсын зах зээлд борлуулагдсанаас хойш хагас сарын дотор Billboard-ийн жагсаалтыг тэргүүлжээ.

Тус жагсаалтын хоёрдугаарт Солонгосын k-pop урсгалын төлөөлөл болох “BTS” хамтлагийн “Map of the Soul” цомог бичигджээ. БНСУ-ын эдийн засагт 2018 онд 4.0 их наяд вон буюу 3.54 тэрбум ам.долларын орлого оруулсан BTS хамтлагийнхны өмнө Монгол хамтлагийн, монгол хэлээрээ дуулж гаргасан цомог бичигдсэн нь яах аргагүй онцлог үйл явдал бөгөөд дэлхийн хөгжмийн зах зээлд Монголын үндэсний урлагт томоохон орон зай байгааг илтгэсэн үйл явдал болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The Hu” хамтлагийн “Gereg” цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн анхны цомог болох "Gereg" энэ долоо х

2019-09-25

Монгол жүжигчин Б.Ганчимэг “Peaky Blinders” цувралд тоглож байна

Их Британид уран бүтээлээ туурвидаг жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг шинэ уран бүтээлийнхээ талаар

2019-09-24

Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ

Үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин, ОУХМ Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зо

2019-09-19