Канберра марихуаны хэрэглээг зөвшөөрсөн Австралийн анхны хот боллоо

2019-09-26 Дэлхийд

Өчигдөр орой Австралийн нийслэл Канберра хотын хууль тогтоогчид марихуаны хэрэглээг зөвшөөрөх хуулийг баталсан байна.

Ингэснээр Канберра нь марихуаныг хууль ёсоор зөвшөөрсөн тус улсын анхны хот болж байгаа юм.

Шинэ хуулийн дагуу тус хотын 18-аас дээш насны оршин суугчид 50 грамм хүртэл хэмжээтэй марихуаныг хувьдаа хэрэглэх зорилгоор хадгалж болно. Мөн хувьдаа хэрэглэх зорилгоор нэг хүн хоёр хүртэл тооны, нэг өрх дөрөв хүртэл тооны суулгац тарьж болох ажээ.

Хууль 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс хэрэгжиж эхлэх юм.

Өнөөдрийн байдлаар марихуан нь Австралид хамгийн өргөн хэрэглэгддэг мансууруулах төрлийн ургамал ажээ.

2017-2018 онд тус улсад мариухантай холбоотой хэргээр 72,000 орчим баривчилгаа явагдсан гэх засгийн газрын тоо байдаг. Тэдгээрийн 92 хувь нь хэрэглэгч байжээ.

2016 онд Австралийн засгийн газар марихуаныг судалгааны болон анагаах ухааны зорилгоор тарьж ургуулахыг анх удаа зөвшөөрч байв.

Австралийн хөрш Шинэ Зеланд улсад ирэх онд марихуаны хэрэглээг зөвшөөрөх эсэх асуудлаар ард түмний санал асуулга явуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27