Эхнэрээ харалгүй дайрч амь насыг нь бүрэлгэжээ

2019-09-26 Дэлхийд

Грек улсад амьдардаг Британийн гэр бүл нэгнээ харалгүй дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Британийн гэр бүл Спорадес аралд удаан хугацаанд амарч дуусаад Скайтос арал дахь гэртээ иржээ. Гэрийнхээ гадаа зогсоол дээр машинаа байрлуулах гэж байгаад эхнэрээ байгааг харалгүй дайрсан байна.

Орон нутгийн цагдаа нар хэргийг шалгаж байгаа гэжээ. Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр 58 настай эмэгтэй газар хэвтэж байхыг харалгүй 62 настай нөхөр нь дайрч хөнөөсөн байна. Уг хэргийг осол гэж үзсэн ба орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 02 цаг 30 минутад гарчээ. Эмэгтэйн цуснаас согтууруулах ундаа илэрсэн байна.

Задлан шинжилгээний хариу бүрэн гараагүй, дахиад хэд хоног хүлээх шаардлагатай гэж эх сурвалж мэдээлэв. Эхнэрээ дайрч хөнөөсөн нөхрийг баривчилж саатуулаад байсан боловч шүүх хурлын шийдвэр гарах хүртэл сулласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Японы зарим хотод онц байдлыг цуцаллаа

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ тавдугаар сарын 21-ний өдрийн 18:11 цагийн үед Кансай бүсийн Осака, Ки

2020-05-22

Ухань хотод зэрлэг амьтны мах хүнсэндээ хэрэглэхийг хоригложээ

БНХАУ-ын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх,

2020-05-22

АНУ гурван өдөр төрийнхөө далбааг бөхийлгөнө

Коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбаа

2020-05-22