Xiaomi эх биеэ бараг бүтэн ороосон дэлгэцтэй гар утас танилцуулав

2019-09-26 Дэлхийд

Хятадын Xiaomi компани дэлгэц, эх биеийн харьцаа нь 180.6 хувьтай гар утас зах зээлд гаргаж байгаагаа танилцуулжээ. Өөрөөр хэлбэл гар утасны эх биеийг дэлгэц нь бараг бүтэн ороож байрласан байна. Уг дэлгэцээ Xiaomi компани “Surround Display” гэж нэрлэжээ.

Mi Mix Alpha гар утасны дэлгэцний дээд доод ирмэгт 2.15 мм-ийн хүрээ байгаагаас гадна камер байрлуулах зорилготой босоо нарийн зурвас дэлгэцэн дунд байрлуулжээ.

Эдгээрээс бусад хэсэг нь бүрэн дэлгэцээр бүрхэгдсэн байна. Ийм өвөрмөц хийцтэй гар утас үйлдвэрлэхийн тулд Xiaomi дэлгэцэн дор байрлах хурууны хээ уншигч, дэлгэцээр дуу гаргах яригч, товчгүй, даралт мэдрэгч хажуу ирмэг зэргийг нэвтрүүлжээ.

Өөр нэг гайхалтай үзүүлэлт нь камерны чадвар. 108 Мегапикселийн үндсэн камерыг 12 Мегапикселийн телефото (2x zoom) камер, 20 Мегапикселийн өргөн өнцгийн камертай зэрэгцүүлэн байрлуулжээ. Бусад үзүүлэлт нь ч өндөр. Үүнд Snapdragon 855+ процессор, 12 GB RAM, 512 GB сторэйж, 5G сүлжээ, 4,050 нано силикон катод батарей, 40W-ын түргэн цэнэглэгч багтаж байна.

Mi Mix Alpha гар утасны хүрээг нисэх онгоцны үйлдвэрлэлд ашигладаг титанаар бүтээж, камертай зурвасыг керамик материалаар бүтээжээ. Харин дэлгэц нь сафиран шилээр хамгаалагдсан байна.

Гэхдээ уг бүтээгдэхүүн нь хязгаарлагдмал тоогоор (limited edition) үйлдвэрлэгдэх концепц загвар бөгөөд үнэ нь 20,000 юань ($2,815) байна гэж Xiaomi мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27