30 гаруй жилийн дараа илэрсэн Өмнөд Солонгосын цуврал алуурчны гэрэл зургийг анх удаа нийтэлжээ

2019-09-27 Дэлхийд

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын цагдаагийн газар 30 гаруй жилийн өмнө үйлдэгдсэн цуврал аллагын эзнийг илрүүлснээ мэдэгдсэн билээ. Уг гэмт хэрэгтэн нь одоо шоронд бүх насаар хорих ял эдэлж байгаа 56 настай Ли Чун Жэ болохыг тогтоосон юм. Тэр 1994 онд өөрийн бэргэнийг хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн бүх насаар хоригдох ял эдэлж байгаа.

Тэгвэл Өмнөд Солонгосын Ханкук Илбо сонин өчигдөр гэмт хэрэгтний 10 жилийн төгсөлтийн гэрэл зургийг олж авснаа нийтэлжээ. Гэрчүүдийн мэдүүлгээр бүтээсэн ам зурагтай уг гэрэл зураг нэлээд адилхан байгаа юм. Цагдаа нар орчин үеийн ДНХ шинжилгээний арга хэрэглэж, түүнийг 1986-аас 1991 оны хооронд үйлдэгдсэн цуврал 10 аллагын эзэн болохыг тогтоосон юм.

Хохирогчдын дотор өсвөр насны охиноос эхлээд 71 настай өндөр настан хүртэл байсан гэдэг. Хвасеон хотод гарсан уг дуулиант хэргийн түүхээс сэдэвлэсэн “Memories of Murder” уран сайхны киног найруулагч Бон Жүн Хо 2003 онд дэлгэцэнд гаргаж байв.

Олон жилийн дараа гэмт хэрэг үйлдсэнийг нь баталсан ч Өмнөд Солонгосын хуулиар Ли Чун Жэгийн хэргийг мөрдөн шалгах хугацаа дууссан тул нэмж ял оноохгүй ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27