fbpx

Ди Каприо Трампыг шүүмжлэв

2019-09-30 1442

 

Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо есдүгээр сарын 29-ний өдөр болсон “Global Citizen Festival 2019”-д оролцож, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн төлөө тууштай тэмцэж буй залуу идэвхтнүүдийг сайшаасан байна.

Энэ үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг цаг уурын өөрчлөлтийн асуудалд идэвхгүй хандаж байна хэмээн шүүмжилжээ. Ди Каприо “АНУ-ын улс төрийн удирдагчид дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд гарын үсэг зурснаасаа хойш амлалтаа биелүүлсэнгүй. Бидний ирээдүйг үл тоомсорлож байна” хэмээн онцолжээ.

Тэрбээр “Леонардо Ди Каприо” сан байгуулж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжсэн шинэлэг, өндөр үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлсэн байна. 2010 оноос хойш тус ашгийн төлөө бус байгууллага дэлхийн 200 гаруй төсөлд 80 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж олгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Элтон Жон “Rocket hour” хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг танилцуулжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбө

2019-10-15

Өмнөд Солонгосын хууль зүйн шинэ сайд албан тушаалаасаа огцорлоо

Өөрөө болон гэр бүл нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Ч

2019-10-15

58 жилийн өмнө Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байв

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч

2019-10-09