Калашниковын мэргэжилтэн АК-47 бууг эвдэртэл нь буудаж туршжээ

2019-10-01 Дэлхийд

ОХУ-ын галт зэвсэг үйлдвэрлэгч Калашников компани өөрийн бүтээгдэхүүний чанар чансааг харуулах туршилтыг хийснээ нийтэд үзүүлжээ. Тус компанийн мэргэжилтэн АК-47М автомат бууг эвдэртэл нь тасралтгүй буудаж турших “stress test” хийж үзүүлсэн байна.

Туршилтанд 2014 оны бага зэрэг эдэлсэн АК-47М бууг ашиглажээ. Бүрэн автомат горимд 28 дайз сум буюу нийт 780 сумаар гал нээхээр бэлдээд байсан юм. Гэтэл туршилтын явцад 587 дахь сумнаас эхлэн бууны хуванцар хэсгүүд галд автаж, хайлж эхэлсэн байна.

Оросын армийн стандартаар автомат буу бүрэн автомат горимд 180 сумаар тасралтгүй гал нээх нормтой байдаг тул AK-47M буу уг шаардлагыг давуулан хангаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27