fbpx

Өмнөд туйлаас аварга том хэмжээтэй мөсөн уул тасарчээ

2019-10-03 1427

Өмнөд туйлын “Amery” мөсөн давхаргаас 1636 хавтгай дөрвөлжин километр хэмжээтэй, 315 тэрбум тонн жинтэй аварга мөсөн уул тасарчээ.

Шотландын Скай арлаас арай бага хэмжээтэй мөсөн уулыг “D28” хэмээн нэрлэжээ. Далайн тээвэрт аюул учруулж болзошгүй тул мөсөн уулын хөдөлгөөнийг ажиглах шаардлага үүсэж байгаа аж. Эрдэмтэд туйлаас мөсөн уул тасрах үйл явцыг эртнээс ажиглаж байжээ.

“Энэхүү үйл явцыг хүүхдийн шүд унахтай харьцуулж болох юм” гэж АНУ-ын Калифорни муж улсын “Scripps” далайн зураг авах судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Хелен Фрикер “BBC” сувагт мэдээлжээ. Мөн тэрбээр уг үйл явц нь уур амьсгалын өөрчлөлттэй ямар ч холбоогүй болохыг цохон тэмдэглэжээ.

Ташрамд дурдахад, “Amery” мөсөн давхарга Өмнөд туйлд хэмжээгээрээ гуравт ордог байна. Тус мөсөн давхаргаас сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ийм том хэмжээтэй мөсөн уул тасраагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Элтон Жон “Rocket hour” хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг танилцуулжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбө

2019-10-15

Өмнөд Солонгосын хууль зүйн шинэ сайд албан тушаалаасаа огцорлоо

Өөрөө болон гэр бүл нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Ч

2019-10-15

58 жилийн өмнө Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байв

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч

2019-10-09