fbpx

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

2019-10-03 1220

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 27-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 3-нд буюу өнөөдөр хийхээр товлосон юм.

Тэгвэл, өнөөдөр хуралдах ёстой байсан тус шүүх хурал дахин хойшилсон. Тодруулбал, шүүх хуралдаан энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагт товлогдсон бөгөөд Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар ийнхүү хойшилжээ.

Тодруулбал, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 минутад зарлагдсан шүүх хуралдаан дуусаагүй байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадлалын хамт ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… өмгөөлөгч … шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. … өмгөөлөгч, … шүүх хуралдаанд ирээгүй нь” шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН-ынхан Ц.Цогзолмааг хэнээр солих вэ?

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ. Хар

2019-10-17

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдо

2019-10-17

АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ

Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хах

2019-10-16