fbpx

ШИВЭЭСГҮЙ ШИНЭ ОД

2019-10-07 1404

Хөлийнхөө үзүүрээс нүднийхээ ухархай хүртэл битүү шивээстэй, нүдэндээ линзтэй залуус шинэ үеийн хип хоп урлагийн өнгө төрхийг тодорхойлох болсон. Харин тэднээс тэс өөр стиль имиж бүрдүүлж сурагчийн дүрэмт хувцастай дуулж үеийнхэн дундаа “од” болон гялалзаж яваа хүүг BABU гэдэг. Өсвөр насныхан дундаа зөв үлгэр дуурайлал болсон зөөлөн дуунуудыг тэрбээр дуулдаг.

Саяхан өнөөх дүрэмт хувцастай дуучин хүү МҮОНТ-ийн “Нинжа Дайчид” нэвтрүүлэгт оролцлоо. Японы телевизийн брэнд нэвтрүүлэг болох тус нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр цацаж байгаа юм. Тус тэмцээнд 200 гаруй хүчирхэг залуус эр чадал, авхаалж самбаагаараа өрсөлдөж байгаа. Нэвтрүүлгийн үеэр дуучин BABU ярилцлага өгч байхад нь олон нийт түүнийг “Мэхний их дэлгүүр” Кёкшюүзан Д.Батбаярын хүү гэдгийг мэдэж авлаа. Аавынхаа нэрээр олон танигдсан бол асар хурдан хугацаанд амжилт дагуулах байсан биз. Гэвч одоогийн залуус аль болох өөрийнхөө хүч чадал, хөдөлмөрөөрөө олонд танигдаж, амжилтад хүрэхийг илүүд үздэг болжээ. Залуу уран бүтээлчийнхээ цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НИЙСЛЭЛИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ ний

2019-11-19

ЭМЯ: Тэмбүүгийн 3682 тохиолдол илрүүлснээс 850 нь жирэмсэн эмэгтэй байсан

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хяна

2019-11-19

“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно

Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажи

2019-11-19