fbpx

АН-ЫН БҮЛЭГ: ӨНГӨРСӨН ХОЁР САРД ШАХМАЛ ТҮЛШ ХҮНИЙ АМИНД АЮУЛТАЙ ГЭДЭГ ДҮГНЭЛТ ГАРЧ БАЙЖЭЭ

2019-10-08 2674

НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах гарын үсэг бүрдсэн эсэх талаар болон сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар нийтийн санал асуулга явуулахыг шаардах талаар мэдээлэл хийж байна.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлштэй холбоотой харамсалтай хэргүүд гарсан. Үүнд бид маш их санаа зовниж байна. НИТХ-ын төлөөлөгчид сар бүр агаарын бохирдолтой тэмцэх ажлын явцтай танилцаж ирсэн. Гэвч зарим мэдээлэл дутуу ирсэн байна. Тухайлбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас сайжруулсан шахмал түлш хүний бие, амь насанд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байсныг бид олж авсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээллүүд их явж байна. Иймд бид үнэн бодит мэдээллийг олж тогтоох ёстой. Тийм учраас энэ асуудлаар нийтийн сонсгол явуулахыг хүссэн албан бичгийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж байна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “М.Тулгат төлөөлөгчийн танилцуулсан асуудал аль нэг намын эсвэл улс төрийн акц биш юм аа. Өнөөдөр угаарын асуудал аюулын харанга дэлдлээ. Иймд дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замыг илэрхийлж, нийтийн сонсголыг зохион байгуулахаар боллоо.

Агаарын бохирдлыг бууруулах газраас 2019 оны хоёрдугаар сарын 15-нд сайжруулсан түлшийг туршиж үзсэн юм билээ. Туршилтын явцад коксжих нүүрс учир таталт муутай зууханд галлавал асалт явагдахгүйгээр шимлэх процесс явагдана. Үүний уршгаар хүний биед хортой угаарын хий явагдаж байна гэсэн мэдээлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Өөрөөр хэлбэл, хариуцсан мэргэжилтэн нь цаашдаа энэ нүүрсийг хэрэглэвэл хүний амь нас эрсдэх аюултай хэмээн ярьж байна. Иймд яаралтай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ 7 хоногт таны амьдралд юу тохиолдох вэ?

Уншигч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Урин дулаан цаг ирж буйтай холбогдон, хүн бүрийн сэтгэл гэг

2020-03-30

Монгол Улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжил

2020-03-28

10 сарын 1 хүртэл бүх компаний НД-ийн шимтгэлийг чөлөөлж, ажилчдад нь сар бүр 200 мянган төгрөг өгч, хүүхдийн мөнгийг 30 000 болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийлээ. Энэ

2020-03-27