Эмээлт дэх махны үйлдвэрт зөвшөөрөлгүй ажиллаж байсан гадны иргэдийг Монгол Улсаас гаргахаар болжээ

2019-10-08 Нийгэм

Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ.

Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагад 10 сарын 4-6-ны өдрүүдэд хяналт шалгалт хийв.

Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэн хамрагдснаас “Монгол туйвар транс” ХХК-д дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын нэг иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна.

Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заагдсан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-ууд дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэлээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан болон байгууллагын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, гадаадын иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв: Техник, тоног төхөөрөмжөөр хангав

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” 2017 онд батлагдаж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр аймагт

2020-05-28

ТӨВ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ

Газрын харилцааны өдрийг угтан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас үйл ажиллагаа

2020-05-28

Төв: Бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байна

Нийслэл хотоо өөртөө багтаасан Төв аймагт бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа өрнөсөөр байна. &

2020-05-28