fbpx

Ерөнхий сайдын БХБ-ын сайд Х.Баделханд даалгасан үүрэг даалгавар бодит ажил болсоор байна

2019-10-08 689

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өчигдөр /2019.10.07/ Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол, 2019 оны 337-р тогтоолыг тус тус хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил, Харгиа арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг Шинэ цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулах зэрэг Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцөлөөр хангах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.

Барилга, хот байгуулалтын яам Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, томоохон төслийг амжилттай үргэлжлүүлж байна. Тухайлбал сүүлийн 10 гаруй жилийн турш зөвхөн яриа төдий байсан Шинэ цэвэрлэх байгууламжийн төслийг одоогийн Засгийн газар эхлүүлж, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Энэ төсөл 2023 онд бүрэн хэрэгжиж дуусна гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан онцоллоо.

Мөн Нийслэлд өдөр бүр гарах лагийн үнэрийг арилгаж чадсан төдийгүй лагийг бордоо, хар шороон хөрс болгох ажил амжилттай хэрэгжиж байна. Урьдчилсан усгүйжүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар өдөр бүр ирж байгаа бохирын үнэрийг өмнө нь байгалийн аргаар гадаа хатаадаг байсныг шийдэж усгүйжүүлэх, үнэр багасах нөхцөл бүрдснийг сайд дурдлаа.

Түүнчлэн Америкийн мянганы сорилын сангийн төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэр усыг үйлдвэрийн зориулалтаар ашиглах төсөл хэрэгжихийг онцлоод нэн тэргүүнд шийдвэл зохих Улаанбаатар хотын “Харгиа” цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг үнэргүйжүүлж, халдваргүйжүүлэх, Улаанбаатар хотын хэмжээний нийлүүлж байгаа бохир усыг стандартыг хангах асуудалд анхаарч ажиллах шаардлага байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, төслүүдийг хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, тулгарч буй асуудлыг даруй шийдвэрлэхээр ажиллана” гэлээ.

Санамж бичгийн хүрээнд талууд цаашид

Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулж уул уурхайн нөхөн сэргээлт, хог хаягдал булах хөрсийг орлуулахад, хөрс таримал ургамлын болон хөрсний үржил шимийг сайжруулах зэрэг хоёрдогч түүхий эд үйлдвэрлэх шаардлагатай норм, стандартыг боловсруулах

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр арьс шир, ноос ноолуур боловсруулах хөнгөн үйлдвэрийн парк барих ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах;
Дээрх хөнгөн үйлдвэрийн парк байгуулагдтал Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар, технологийг сайжруулж стандартын шаардлага хангасан бохир усыг төвлөрсөн системд нийлүүлэхэд анхаарч ажиллах

-Лаг боловсруулах, булшлах, устгах байгууламж барих чиглэлээр тооцоо, судалгаа хийж, санал боловсруулан эрх бүхий байгууллагаар хөрөнгийг шийдвэрлүүлэх, Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хог хаягдал лагийг дахин хуримтлуулахгүй байх

-Мянганы Сорилтын корпорацтай байгуулсан компакт гэрээний хүрээнд баригдах “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн төслийг шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулах, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэрийг арилгах, халдваргүйжүүлэх, шинэ цэвэрлэх байгууламжийг барьж эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгаж, үүрэг болгосон. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яам усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулж, лагийн үнэрийг дарж, халдваргүйжүүлэх зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар бодит ажил хэрэг болж, хэрэгжсээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН-ынхан Ц.Цогзолмааг хэнээр солих вэ?

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ. Хар

2019-10-17

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдо

2019-10-17

АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ

Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хах

2019-10-16