fbpx

Судлаачид сарьсан багваахайнууд хоорондоо ярьдаг болохыг тогтоожээ

2019-10-08 882

Амьтад бие биетэйгээ харилцаа үүсгэж ойлголцож чаддагийг баталсан олон судалгаа бий. Чононууд ульж, шувууд жиргэн дуулж, муурууд шээсээрээ өөрийн эрх мэдлээ тамгалдаг. Харин сарьсан багваахайн хоорондын харилцааг анх удаа хөндөж машинд суурилсан алгоритм ашиглан хэлийг нь тайлж уншжээ.

Судлаач Иосси Иовел болон түүний хамтран ажиллагсад 22 сарьсан багваахайг 75 өдрийн турш ажиглаж дууг нь хураажээ. Ингээд машинд суурилсан алгоритмд 15 мянган өөр дуу авиа илэрснийг шинжилсэн байна. Эдгээр дуу авиа нь санамсаргүй үүссэн зүйл биш бөгөөд 60 хувь орчим харилцан яриаг нь дараах дөрвөн агуулга бүхий ангилалд авч үзсэн аж. Үүнд:

Хоол хүнсний асуудлаар маргасан
Бөөгнөрч унтах байрлалаа сонгох гэж санал зөрсөн
Хос болох гэж харилцаа үүсгэсэн
Нэг нэгнийгээ хэтэрхий ойр суулаа гэж унтууцсан хэмээн хуваан үзжээ.

Үүнээс нэгэн дүгнэлт хийж болох ба сарьсан багваахайнууд хоорондоо ярьдгаас гадна ихэвчлэн маргалддаг аж. Иосси Иовел сарьсан багваахайн хэлийг судлах ажил дуусаагүйг дурдаад “цаашдаа тэд төрөхдөө л ийм чадвартай төрдөг үү эсвэл сурдаг уу гэдгийг олж мэдэхээр ажиллана” хэмээсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Элтон Жон “Rocket hour” хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг танилцуулжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбө

2019-10-15

Өмнөд Солонгосын хууль зүйн шинэ сайд албан тушаалаасаа огцорлоо

Өөрөө болон гэр бүл нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Ч

2019-10-15

58 жилийн өмнө Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байв

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч

2019-10-09