fbpx

Та нурууны өвчнөөр шаналахгүй байх бүрэн боломжтой

2019-10-08 593

Сүүлийн хэдэн арван жил, нурууны өвчин дэлхий даяар 54% өссөн гэсэн үзүүлэлттэй байна. Энэ тооноос харахад, оройтохоос нь өмнө асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал юм. Николай Амозов бол гайхалтай мэс заслын эмч, зохион бүтээгч, зохиолч ба тэрээр бидний эрүүл мэнд бидний гарт байдаг гэж үздэг хүн юм. Түүний системчилсэн арга зам бидний ирээдүйд ноцтой асуудал үүсэхээс сэргийлэхэд тусална.

Бид нурууны өвчин ямар их стресстэй бас тарчлаан зовоодог болохыг сайн мэдэх учир, та бүхэндээ энэхүү мэс заслын эмчийн зөвлөж буй дасгалуудыг хүргэж байгаадаа таатай байна.

Николай Амазовын санал болгож буй дасгалууд Амозов эдгээр дасгалуудыг өөрөө зохиож, гарах үр дүнг нь өөр дээрээ туршиж, баталсан ба урт наслахад дэм үзүүлэхээс гадна удаан хугацааны турш эдгэрэхгүй байсан нурууны өвчнийг эмчлээд зогсохгүй, булчинг хөгжүүлэх болон үе мөч өвдөхөөс сэргийлэх ач тустай гэнэ.

Энэ алдартай эмч дасгал тус бүрийг хамгийн ихдээ 100 удаа хийдэг байжээ! Дасгалыг бүхэлд нь хийхэд 30 минутыг зарцуулна. Түүний зүрх минутад 110-120 удаа цохилдог байсан тул аэробик дасгал хийхэд ойр байв. Тэгэхээр та 4-5 дасгалыг хийж эхлэх нь тохиромжтой ба 10-15-20 гэсэн давтамжтайгаар дасгал тус бүрийг хийгээрэй гэж зөвлөе.

1. Сандал дээр хэвтэх Сандал дээр хэвлийгээрээ хэвтэж, нүүрээ доош харуулна. Гараа толгойныхоо ард авч, түгжинэ. Хөлөө шулуун байлгана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл, хөлөө буйдан дээр бага зэрэг амрааж болно. Биеэ шалтай паралель байрлуулж, ачаалал өгнө. Бүсэлхийнээс доогуурх хэсгээ өөрийн чадах хэмжээнд арагш нь нугална, ингэхдээ бүсэлхийнээс дээгүүрх хэсгээ дээш болгоно. 10 удаа давтаж хийнэ.

2. Йогийн байрлалаар нугалах Нуруун дээрээ хэвтэнэ. Хоёр гараа биеийнхээ хажууд тавина. Хөлөө толгойныхоо арын хэсэгт аваачиж, хөлийнхөө үзүүрээр газарт хүрнэ. 10 удаа давтаж хийнэ.

3. Гарынхаа алгыг нурууныхаа ард хүргэх Эгц шулуун зогсоно. Гараа өргөж, нурууныхаа ард хүргэнэ. Мөрнийхөө эсрэг талд гарынхаа алгаар хүрнэ. Энэ үед таны толгой бага зэрэг урагшаа болсон байх хэрэгтэй. Гар тус бүрдээ 10 удаа давтаж хийнэ.

4. Биеэ сэгсрэх Хоёр гар болон өвдөг дээрээ тулна. Нуруугаа амраана. Хоёр гараа тохой хэсгээр нь хурдтай нугалж, биеэ сэгсэрнэ. Энэ дасгалыг 30-60 секунд хийнэ.

5. Шалнаас хөндийрөх Нуруун дээрээ хэвтэнэ. Өвдгөө хоёр гараараа тэвэрч, цээж рүүгээ дээш болгоно. Толгой болон хөл хэсгээрээ газраас хөндийрнө. 10 удаа давтаж хийнэ.

6. Нурууны булчингаа хөгжүүлэх Хэвлийгээрээ хэвтэнэ. Таны гар биеийн чинь хажууд шулуун байрлалд байх ёстой. Толгой болон цээж хэсгээ дээш 3 секундын турш өргөнө. Энэ дасгалыг 3 удаа давтаж хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Х

2019-10-17

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинт

2019-10-14

Шар тос нь турааж ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг гэх хаврын улиралд хамгаас зохист идээ бол халуун хүйтнийг тэнцү

2019-10-14