fbpx

Өвдөгний өвдөлтийг нам дарах шидэт шингэнийг гэртээ бэлтгэх арга

2019-10-08 692

Өвдөг бол биеийн тогтмол хөдөлгөөнд оршдог хэсэг бөгөөд тав тухтай алхах нөхцлийг бүрдүүлдэг. Биеийн идэвхтэй хэсгийн хувьд, өвдөг үргэлж гэмтэх эрсдэлтэй байдгаас гадна үе мөчний үрэвсэл бий болох нь элбэг байдаг.

Өвдөгний мэс ажилбарын тоог харвал та лав шоконд орно. АНУ-д гэхэд л ойролцоогоор 4.5 сая хүн өвдөгний мэс ажилбар хийлгэсэн байна. Та өдөр бүр өвдгөө сунгаж, дасгал хийх хэрэгтэй бөгөөд давхар өвдөгний эрүүл мэндэд ач тустай хоол хүнс хэрэглэх нь чухал юм.

Өдөр бүр уух боломжтой байгалийн гаралтай ундаа байдаг бөгөөд өвдөгний үйл ажиллагааг сайжруулна. Энэ ундаа үе мөчний үрэвслийг эдгээж, өвдөгний шөрмөс болон үе мөчийг бэхжүүлнэ. Гайхалтай үр дүнтэй эмчилгээний ундаа хийх жорыг хүргэж байна:

Орц: Ус – 1 аяга (350 мл)

Шанцай – 7 гр

Ханборгоцой – 2 аяга (хэчрсэн)

Овьёос – 1 аяга

Шахаж гаргасан шинэхэн жүржийн шүүс – 1 аяга

Нунтагласан буйлс самар – 40 гр

Түүхий органик зөгийн бал – 2-3 хоолны халбага

Хийх заавар: 1 аяга овьёос дээр ус хийж буцалгана. Тусад нь буйлс самар, зөгийн бал, жүржийн шүүс болон шанцайг нэмж хийж сайтар хутгана. Дээр нь ханборгоцойн хэрчмүүдийг хийж, 30 секунд орцуудыг холино. Дээр нь буцалгасан овьёосоо хийж сайтар хутгана. Ингээд ундаагаа ууж болно.

Мөн хөргөгчинд хийж 3-4 өдөр хадгалах боломжтой. Энэ эмчилгээний аргыг 2 долоо хоногийн турш өглөөний цайндаа уух юм бол, үе мөчний үрэвсэл төд удалгүй алга болно.

Хэрхэн үр дүнгээ үзүүлдэг вэ?

Ханборгоцой. Найрлагандаа бромелаин гэх уураг агуулдаг бөгөөд энэ нь хаван болон цочролыг эмчилнэ. Булгарах, хэт их ачаалал авах, тендонитиз болон бусад булчингийн гэмтэл бэртлийн үед, үе мөчний өвдөлтөөс сэргийлэх зорилгоор ихэвчлэн хэрэглэдэг.

Буйлс самар. Найрлагандаа уураг, кальци, магни, цайр, витамин Е болон альфа-линоленик коррозион агуулдаг бөгөөд эдгээр нь үе мөчний үрэвсэл болон остеоартритын үед эмчилгээний зориулалтаар ашиглагддаг.

Шанцай. Өвдөлт намдаах үйлчилгээтэйгээс гадна хаванг бууруулах, өдөөгдсөн цитокины эсрэг хамгаалалт болдог. Мөн булчин хэт их ачаалал авахаас сэргийлнэ.

Жүрж. Витамин C амин дэмээн баялаг учир үе мөчний үрэвслийг намдаах, коллагеныг ялгаруулахад туслах, шөрмөс болон ясанд тэжээл болох зэрэг олон талын ач тустай.

Органик зөгийн бал. Үе мөчний үрэвслийг тайвшруулах үйлчилгээтэй. Мөн ундаанд амт нэмнэ. Овьёос болон бүхэл үр. Тайвшруулах үйлчилгээтэй. Спортын мэргэжилтнүүд бэлтгэлийн үеэр овьёос идэхийг санал болгодог бөгөөд энэ нь үе мөч болон булчинг өвдөхөөс сэргийлдэг.

Энэ гайхалтай ундааг өдөр бүр өглөөний цайндаа уугаарай. Та богино хугацааны дараа эрүүл чийрэг болж, таны өвдөг дахин өвдөхөө болино. Өвдөг чинь урьд өмнөхөөсөө илүү эрүүл болох бөгөөд бүхий л үед та идэвхтэй байж чадна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Х

2019-10-17

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинт

2019-10-14

Шар тос нь турааж ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг гэх хаврын улиралд хамгаас зохист идээ бол халуун хүйтнийг тэнцү

2019-10-14