fbpx

Хүүхдээ усанд оруулахдаа энэ тоглоомон нугасыг ваннд бүү хий

2019-10-08 738

Харамсалтай нь ваннд хийдэг нугасны талаар цочирдмоор мэдээллийг хүргэе, хамгийн алдартай шар өнгийн ваннд хийдэг тоглоомон нугасыг бид хүүхдүүдээ усанд ороход зугаацуулах гэж ашигладаг. Америк болон Швейцарийн судлаачдын саяхан хийсэн судалгаагаар, энэхүү өхөөрдөм шар тоглоомны дотор олон тооны бактери байдаг бөгөөд эдгээр нь өвчин үүсгэгч болохыг олж илрүүлжээ.

Өөрөөр хэлбэл судалгаанд хамруулсан 5 тоглоом тутмын 4 нь дээр дурдсан хортой бактериудыг тээдэг болох нь батлагдсан байна. Судлаачид Легионелла болон Псеудомонас аеругиноса гэх бактериудыг илрүүлсэн бөгөөд эдгээр нь хүүхдийг эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэхэд нөлөөлдөг хор хөнөөл ихтэй бактериуд юм.

Зарим бактериуд хүүхдийн дархлааны системийг сайжруулдаг бол, дээр дурдсан бактериуд гэдэс, нүд болон чихийг үрэвсүүлдэг байна.  Швейцарийн засгийн газраас дэмжлэг авсан судлаачид ваннд хийдэг энэхүү нугаст агуулагдаж буй бактерийг гэрийн бусад эд хогшилд халдварлахаас сэргийлж, сайн чанарын полимер материал хэрэглэх хэрэгтэй талаар зөвлөж байгаа бөгөөд ингэснээр уг бактерийн өсөлтийг бууруулж, мөөгөнцрөөс хамгаалах бүрэн боломжтой гэнэ.

Хэрэв та хүүхдээ усанд оруулахдаа энэ шар өнгөтэй нугасыг ваннтай ус руу нь хийдэг бол, яг одооноос эхлэн уг үйлдлийг зогсоох хэрэгтэйг санаарай!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Х

2019-10-17

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинт

2019-10-14

Шар тос нь турааж ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг гэх хаврын улиралд хамгаас зохист идээ бол халуун хүйтнийг тэнцү

2019-10-14