fbpx

Хоолонд хэрэглэх будаагаа зөв угааж хэвшээрэй

2019-10-08 714

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс аливаа нэг хүнс худалдаж авсныхаа дараа заавал угаах ёстой гэдгийг сайн мэднэ. Ердөө л крантаа нээгээд урсан орж ирэх усанд хүнсээ угаагаад л болоо гээд маш амархан санагдаж байгаа байх. Гэтэл ингэж угаахад бас анхаарах ёстой нарийн ширийн зүйл байдаг байна.

Ингээд дандаа буруу угаадаг зарим нэг хүнсийг сонгон авч хэрхэн зөв угаах талаар танилцуулъя.

Хөлдөөсөн ногоо Хөлдөөж ууталсан ногоог задлаад л саванд хийж чанаж болдог болохоор ажил төрөл ихтэй хүний амьдралыг маш их хөнгөвчилдөг билээ. Гэхдээ энд бас өөрийн гэсэн нууц, анхаарах ёстой зүйл бий. Ногоогоо хөлдөөхийн тулд даралттай усаар угааж цэвэрлэсэн байдаг тул хүмүүс түүнийг угаалгүй шууд хүнсэндээ хэрэглэдэг. Хэрвээ та ийм ногоог халуун аргаар болгож идэх гэж байгаа бол энэ нь зөв. Харин al dente байдлаар хэрэглэх гэж байгаа бол сайтар угааж цэвэрлэсэн байх хэрэгтэй ба ялангуяа та өөрөө хөлдөөсөн эсвэл хөлдөөсөн ногоог хэсэгчлэн тасалж авсан бол энэ нь нэг хэсэг хугацаанд задгай байж, бактери орох нөхцөл бүрдсэн байх эрсдэлтэй юм шүү.

Будаа  Бүх л төрлийн будааг хэрэглэхийн өмнө 3-4 удаа угааж байх хэрэгтэй ба ялангуяа урт хэлбэртэй будаанд бүр ч онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь будаанд наалдсан тоос болон бусад бохирдлыг угааж байгаа хэрэг биш, харин будааны гадаргууд байдаг цардуулыг угааж байгаа хэрэг юм шүү. Чухам энэ цардуулаас болж будаа маань хоорондоо болон савандаа наалдаж муухай, амтгүй харагддаг бол харин сайтар угаасан будаа нэг нэгээрээ салж, амттай сайхан болно. Ер нь иймэрхүү цардуул бүхий бүх л хүнсийг угааж байх хэрэгтэй ба улаан буудайн, эрдэнэ шишийн үрийг ч гэсэн хэд хэдэн удаа угааж, угаах ус нь цэвэрхэн болтол зайлж байвал хоол маань амттай, хурдан болоход тустай юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүн Сүү, тараг болон бусад шингэн бүхий хайрцагтай хүнсийг онгойлгохын өмнө сайтар угааж байх хэрэгтэй. Дэлгүүрт зарагдаж байгаа иймэрхүү сүүн бүтээгдэхүүн нь лангуу дээр задгай байх ба худалдан авагчид үйлдвэрлэсэн он сарыг нь харах гэж энд тэндээс нь барьж үзэх нь их. Дараа нь касс дээр авч очиж бичүүлэх ба энэ хэсэг газрын ариун цэвэр дээд хэмжээнд байж чадахгүй нь тодорхой. Хайрцагтай хүнсийг онгойлгох үед хайрцагт наалдсан нян, бохир нь хүнсэнд шууд орох боломж нээгдэх учир онгойлгож задлахын өмнө сайтар угааж байгаарай.

Загас Хэрвээ та түүхийгээр нь загас идэх гээгүй л бол угаах шаардлагагүй. Болгож бэлтгэх үед бүх л төрлийн нян халууны нөлөөгөөр устах бол харин түүхийгээр нь угааж байхад тэдгээр нян өөр бусад газарт тархах аюултай. Загас задалж цэвэрлэсэн бол дараа нь гар болон хутга, махны модоо сайн угаагаарай.

Байцаа  Өнгөт байцаа, брокколи, болон ердийн байцааг ямар ч нөхцөлд сайн угаах хэрэгтэй. Өнгөт болон брокколи байцааны хувьд задалж үе болгоныг нь угааж цэвэрлэ. Харин хүрэн болон ердийн байцааны хувьд илүү анхаарна. Юуны өмнө угааж байхдаа гадна талын 2-3 хальсыг авч цэвэрлэх ба тэдний дор хамаг нян бактери, элс тоос байдаг байна. Нян болон янз бүрийн хорхой сэрээнд наалдахаас хамгаалахын тулд уксус нэмсэн усаар угаана. Үүний тулд байцааг ийм усанд хийж хэдэн минут болгоод дараа нь дахин угаана – ингэж энэ ногоо бүрэн цэвэрхэн болох билээ.

Лаазтай ундаа Халуун өдөр лаазтай ундаа уух шиг амархан зүйл үгүй бөгөөд нимгэн төмөр лааз нь ундааг амархан хөргөж амтыг нь сайжруулдаг. Гэхдээ лаазыг яаран амандаа хүргэж болохгүй: уг ундааг дэлгүүрт хүргэхийн тулд тоос шороо ихтэй машинаар тээвэрлэх ба дэлгүүрт уг ундаа нь хүн болгоны гар хүрэхээр газар хадгалагдана. Боломж байвал лаазыг тэр чигээр нь угаах юмуу эсвэл нойтон сальфеткаар арчих ба устай аяганд хийж цэвэрлэх нь хамгийн сайн арга юм шүү.

Салатны навч Айсберг, руккола, энгийн салат зэрэгт ордог салатны ногоон навч нь амттайгаас гадна хүний биед их хэрэгтэй хүнс юм. Хэрвээ бэлдэж цэвэрлээгүй навч авсан бол сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Навч хооронд наалдсан шороо элснээс салгахын тулд гараараа навчыг нэг бүрээр нь салгаж хэдэн минут цэвэр, хүйтэн усанд хийнэ. Дараа нь навчаа гаргаж ирэн цаасан дээр тавьж илүүдэл шингэнийг нь урсгаж, ууршуулна. Ингээд та одоо салатаа идэж болох боллоо.

Алим  Тухайн улсын нутагт ургасан, ид хурааж авах цаг үеийн алим бол хамгийн цэвэр алим байх ба хүнд нүсэр цэвэрлэгээ, хол газар тээвэрлэх шаардлагагүй зэргээс ийм байна. Харин ургацын бус цагаар та алим идмээр байвал заавал угаана. Судалгаагаар хүнсний сод хийсэн усанд 12 минутын турш жимсээ байлгавал бүр бордоо хүртэл арилж цэвэрлэгддэг байна гэдгийг тогтоожээ. Ингэж цэвэрлэсэн алим нь ямар ч аюулгүй билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Х

2019-10-17

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинт

2019-10-14

Шар тос нь турааж ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг гэх хаврын улиралд хамгаас зохист идээ бол халуун хүйтнийг тэнцү

2019-10-14