fbpx

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд

2019-10-09 981

Хүмүүсийн “бонус”-тай гэж цоллодог ганц бие ээжүүдийн амьдрал үнэндээ тийм ч дардан биш байдаг. Гадаа гарч эр, гэрт орж эм болдог олон эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд хэнээс ч дутахгүй ажиллаж хөдөлмөрлөн, амьдралын төлөө зүтгэсээр байна.

Тэдэнд туслах хэн ч байхгүй. Ар гэр, үр хүүхдийнхээ асуудлыг бүгдийг өөрөө л зохицуулна. Хэн ч тэдний нулимсыг арчихгүй, хэн ч тэднийг эвийлэхгүй.

Монгол дахь ганц бие ээжүүдийн дийлэнх нь ажил хийдэг. Гэхдээ тэд ажлын 8 цаг ажил дээрээ амрах ч завгүй ажиллаад орой нь гэртээ гэрийнхээ ажилтай зууралддаг. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэнэ, хоолоо хийнэ, гэр орноо цэвэрлэнэ тэдний ажил ер дуусахгүй.

Төр засгаас ч үүнд анхаарсан бодлого байдаггүй. Ажил олгогчид ч тэднийг хүлцэнгүйгээр хүлээж авах нь ховор. Үүн дээр нэмж дурдахад ганц бие ээжүүдийн сэтгэлийг хүүхдээ ганцаараа өсгөх нь бус нийгмийн хандлага хамгийн ихээр эмзэглүүлж байдаг.

Учир нь “бонус”-тай юм гэсэн, нөхрөөсөө салчихсан гэсэн, ганц бие ээж юм байна лээ гэхчлэн тэднийг ил болон далдуур элэглэн шоглох нь олон бий. Яагаад хэнд ч гай бололгүйгээр өөрийн үр хүүхдээ өсгөөд, хүмүүжүүлээд амьдралын төлөө шүд зуун зүтгэж яваа эмэгтэйчүүд ийнхүү доромжлуулах ёстой гэж?

Нэмэр болохгүй бол нэрмээс бүү бол гэдэг үг бий дээ! Үнэндээ ганц бие ээжүүд ажилгүй юм шиг хүүхдээ өсгөж, хүүхэдгүй юм шиг л ажилладаг. Чухамдаа тэрхүү олон олон ээжүүдийн амнаас нэг “бүтэхгүй” байна гэх үг гардаггүй нь үнэхээрийн биширмээр…

Гэхдээ хүүхдийнхээ төлөө болгоно, бүтээнэ, хичээнэ гэсэн сэтгэлээр хатуу бүхнийг зөөллөж яваа эмэгтэйчүүд хаа нэгтээ ганцаараа уйлж суудгаа нуудаггүй.

Ингээд бодохоор тэднийг:

Хүүхдээ авахуулж амийг нь таслалгүйгээр төрүүлснийх нь төлөө буруутгадаг ч юм уу?

Үрээ хаяад явсан хариуцлагагүй, арчаагүй эр хүний үүргийг гүйцэтгээд явж байгаад нь гадуурхдаг ч юм уу?

Өөрөө өлссөн хэрнээ хүүдээ/ охиндоо гэж хэдэн олсон мөнгөө цааш нь далд хийдгийг нь шоолдог ч юм уу?

Яагаад тэдгээр эмэгтэйчүүдийг элдвээр цоллоод байдгийг хэн ч таашгүй. Адаглаад энгэрээс нь сүү асгардгийг бодож хүмүүс минь үг хэлээ цэгнэж сурья. Хүний үрийг “бонус” гэж нэрийдэхээ зогсооё. Хэн ч хэнийг ч шүүх эрхгүй хорвоод юу олж долооно гэж энэ сэдвээр наадгай хийж, амаа зугаацуулахав.

Харин ч энэ асуудлын хувьд бид эцгийн шинжгүй эрчүүдийг шүүмжлэх ёстойг хатуу санах нь зүйтэй юм.

Ганц бие ээжүүдэд өвдөх, шантрах, зугтах эрх байдаггүй. Тэд бол энэ нийгмийн чимээгүй баатрууд билээ.

Судалгаан дээр суурилсан нийтлэл тун удахгүй…

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Х

2019-10-17

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинт

2019-10-14

Шар тос нь турааж ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг гэх хаврын улиралд хамгаас зохист идээ бол халуун хүйтнийг тэнцү

2019-10-14