fbpx

Мэдрэмжгүй хайнга эрчүүд цөөхөн байгаасай

2019-10-09 1018

Нөхөр маань ажлаасаа их орой орж ирлээ. Тосож очоод үнсүүлээд тэвэрлээ
-Ядрав уу ? гээд юм ярих гэтэл тэр маань үг дуугүй буйдан дээр очин сууж утсаараа оролдож зурагт үзэж сууж байгаад л унтаад өглөө

Бид хоёулаа ажилтай болохоор хамт байх цаг бараг л байхгүй юм

-Хайраа маргааш хоёулаа ажлаасаа чөлөө аваад хамт салхинд гарах уу? Бараг 6 сар гарсангүй…

-Ажил ихтэй байнаштэй юун чөлөө тэгж байгаад болоё

-За за.

Найз залуу маань ганц цаг тоглочихоод залгая гээд таг шүү, би хүлээгээд л байна, тэр болгон гомдоллоод байх нь хаашаа ч юм бэ дээ. Бүтэн 6 цаг боллоо. Нэг мэдсэн хүлээж байгаад нам унтчихжээ.
Сандарч сэрээд утсаа хартал

– Хайр нь энд тоглоод хонолоо. Хайртай шүү. Гэсэн зурвас л авлаа

-За за

Хүү маань өнөөдөр сургуулиа төгсөнө. Газар дээрх ганц үр минь амьдралд хөл тавьж байна, өнөөдөр ёстой нэг хүүгийнхээ дуртай будаатай хуургыг хийгээд, ширээ засаад угтдаг хэргээ, шинэ цамцаа өмсөчихөё хүүдээ бэлэг барьнаа.

– Байна уу? Миний хүү ирэх болсонуу?

– Аан ээжээ, би ангийхантайгаа зугаалганд явлаа хоёр хоноод ирнэ шүү

– Гүээ миний хүү чи чинь

– Ээжээ ярий, үнсий

– За за болгоомжтой яваарай миний хүү

Энэ мэтчлэн хайртай хүмүүсээ бид харалгүй гомдоож байдаг. Таны эхнэр чинь таниас өглөөд үнсэхийг, эсвэл бага ч гэсэн цаг гаргаал гэрийн хоолоо хамт халуун дээр нь идээсэй гэж, найз бүсгүй чинь чамаас бэлэг биш, урт хайрын үгтэй зурвас, эсвэл утсаар маш удаан ярилцахыг хүсэж байгаа, ээж чинь чамайг зүгээр л хүрээд ирээсэй гэж хүлээж суудаг. Маш энгийн зүйлсийг бид харалгүй өнгөрөөж, хэн нэгнээс хайр хүндлэл, халамж, нэхэж байдаг, хамтдаа мөртлөө ганцаардаж байдаг бид гуйлгачид юм биш биз!!!!!!!

Ханиа зөв сонго хоногийн 24 цагийн 12т нь чамайг боддог тийм хүнийг хайрлаарай, зүгээр л цаг нөхцөөхийг бид нохойтой ч хамт чадна шүү дээ. Мэдрэмжгүй хайнга эрчүүд цөөхөн байгаасай
Цаг хором бүрийг хайрла.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Х

2019-10-17

Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм. Чинт

2019-10-14

Шар тос нь турааж ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг

Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг гэх хаврын улиралд хамгаас зохист идээ бол халуун хүйтнийг тэнцү

2019-10-14