fbpx

“ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

2019-10-09 654

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 35 дугаар тогтоол болон УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 42-т “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэсэн зорилтуудыг тусгасан байдаг.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж эрдэмтэн судлаачдын саналыг авахаар эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.10.09/ зохион байгууллаа.

1998 онд анхлан батлагдаж байсан тус хууль нь 4 бүлэг 18 зүйл, заалттай байсан бол 2008 онд шинэчлэн боловсруулагдсан хууль 7 бүлэг 28 зүйл, заалттай болж өөрчлөгджээ. Харин одоогийн шинэчлэн боловсруулагдаж байгаа Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн 10 бүлэг, 59 зүйл, заалттай байхаар боловсруулагдсан байна.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хот, суурин газар болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн тогтвортой орчинг бүрдүүлэх ач холбогдол бий болно гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс энэ үеэр тодотгосон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН-ынхан Ц.Цогзолмааг хэнээр солих вэ?

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулжээ. Хар

2019-10-17

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдо

2019-10-17

АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ

Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хах

2019-10-16