fbpx

4 одтой зочид буудлын стандартаар баригдсан “Номун” medical wellness resort амралт, сувилалын газар үүд хаалгаа нээлээ

2019-10-14 774

Эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд төрийн зүгээс сүүлийн жилүүдэд нилээдгүй анхаарал хандуулан ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон амралт сувилалын газрууд дутмаг байна гэдэг шүүмжлэлийг иргэдийн зүгээс илэрхийлсээр ирсэн юм. Тэгвэл энэ орон зайг нөхөхөөр “Номун” medical wellness resort амралт сувилалын газар үүд хаалгаа нээлээ.

Тус амралт, сувилалын газрын тухайд эрүүл агаартай орчинд эко хоолоор үйлчилэхийн сацуу ази, европын хосолсон эмчилгээгээр иргэдэд үйлчилж ажиллах юм байна.

Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд буюу Найрамдал зусланд үйл ажилагаагаа явуулж байгаа Номун амралт сувилын газрын өөр нэгэн онцлог бол 4 одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд дотроо саун, дүш, усан бассейнтэй. Энэ давуу талаа ашиглан эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлна гэдгийг үүсгэн байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байна.

“Номун” medical wellness resort-ын үүсгэн байгуулагч Д.Энхцэцэг:

-Манай “Номун” эмнэлэг 2002 онд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн зам мөр, үнэ цэнэ, үйл ажиллагаа, технологийн давуу талыг бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
Үүнээс хойш 17 жилийн дараа бид бүхэн Номун амралт сувилалын цогцолборын үүд хаалгыг өнөөдөр ийнхүү нээж байна.

Ямар ч хүн өвдөхөөсөө өмнө өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай байдаг. Олон улсын хэмжээнд манай улс өвчлөлөөрөө нилээдгүй өндөр байр суурь эзэлдэг. Иргэд маань өвчнөө эмчлүүлэх гэж эмнэлэгт хэвтсэн хойноо их хэмжээний зардал гаргаж санхүү мөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа давхар хохирдог.

Хоёрдугаарт иргэд маань амрах гэж явахдаа аян замдаа их ядардаг. Өөрөөр хэлбэл, хол зам туулж амарчихаад ирэх замдаа амарсан амралтынхаа эрч хүчийг эргүүлээд алдчихдаг.

Тийм учраас бид бүхэн Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд байрлах хүүхдийн энерги шингэсэн энэ сайхан газрыг сонгож амралт, сувилалын цогцолборыг үүсгэн байгууллаа.

Манай үйлчилгээний тухайд зорилтод бүлэгт чиглэсэн гэдгээрээ онцлогтой. Бид өндөр настнууд, хүүхэд эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа үйлчилгээг авахаар зорилт тавин ажллаж байна.

Номун амралт сувилал маань нийт 100 ортойгоос гадна 70 орчим хүн үйлчилгээнд ажиллана. Эмчилгээний тухайд европ, ази, дорнын шалгарсан бүхий л эмчлгээнүүд хийгдэнэ. Ингэхдээ эко хоолоор үйлчилж, эрүүл агаартай хосолсон усан эмчилгээг хавсарган хийнэ.

“Номун” medical wellness resort-ын гүйцэтгэх захирал Ж.Маргад-Эрдэнэ:

-“Номун” medical wellness resort төслийн тухайд Номун эмнэлэгийн 17 жилийн туршлага дээр үндэслэгдэн сувилал хэлбэрээр баригдсан.

Байршлын тухайд яагаад заавал энэ газрыг сонгох болсон бэ гэвэл Найрамдал зуслан бол хүүхэд багачуудын инээд цангинаж, инерги шингэсэн газар. Үүнийг билэгшээгээд бид бүхэн сувилалынхаа байршлыг Найрамдал зуслангийн ойролцоо газар байхаар төлөвлөж бүтээн байгуулалтын ажлаа хийсэн.

Номун амралт сувилалын төсөл маань яг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан. Сувилалд хэрэглэсэн барилгын материалын тухайд дэлхийн стандартад нийцсэн япон, итали, спани зэрэг улсуудаас хамгийн шилдэг гэсэн үзүүлэлттэй барилгын материалыг захиалж ашигласан.

Эрүүл мэнд гэдэг бол цэвэр урьдчилсан сэргийлэлт. Манай монголчуудын хувьд энэ тал дээр бага зэрэг буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Тэр нь өвдөснийхөө дараа заавал эмнэлэг явдаг гэсэн ойлголт. Манай сувиллын тухайд хүмүүсийг яаж эрүүл байлгах вэ, өвдөхөөс өмнө нь өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг зарчим дээр тулгуурлаж байгуулагдсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

COVID19-Бизнест нөлөөлж буй байдлын нэгдсэн судалгаа гарчээ

БНХАУ-д гарсан шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлө

2020-04-07

Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэл 60 төгөргөөр буурчээ

Монголбанк санаачлан Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг

2020-04-01

Монгол банк: Зээлийн төлөлт өөрчлөх, ангилал бууруулахгүй байх зэргийг банкууд бие даан шийднэ

Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж

2020-03-30