С.Эрдэнэ: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцвол мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

2019-10-16 Онцлох

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд өргөн мэдүүлсэн юм. Түүнээс хуулийн төслийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Гадаад орнуудад банк санхүүгийн ажиллагааг төрийн зохицуулалтаар хэрхэн зохицуулдаг судалгаа хийсний үндсэн дээр хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулиар арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгөх юм. Хэрэв зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцсон тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан.

Яагаад ингэж байна гэхээр цөөн тооны хадгаламж эзэмшигчдийн хүсэл зоригоор арилжааны банкууд ажиллаж байна. Зөвхөн хадгаламж дээр суурилсан чадавх байвал тогтвортой байдал биш. Бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй. Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын активын чанар муу байгаа тул нэмэгдүүлэх шаардлага удаа дараа тавьсан. 700 тэрбум төгрөгийн актив нэмж, 200 тэрбумыг баталж, 500 тэрбумыг одоо хүртэл баталж чадаагүй байна. Энэ нь өнөөдөр саарал жагсаалтад орох үндэслэл болчихоод байна. 500 тэрбумын эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа нь мөнгө угаалт гэсэн хардалтыг бий болгож байгаа юм билээ.

Арилжааны банкуудын 30 жилийн хугацаанд монопол байдлыг төрийн зохицуулалтаар шийдэх ёстой. Зээл, зээлийн хүүнд дарлуулсан иргэд, ААН-үүдийн амьдрал өдөр ирэх тусам дордож байгаа тул зүгээр хараад сууж болохгүй.

Дээр нь ипотек болон тэтгэврийн зээл байна. Тэтгэврийн зээл хүүгээ урьдчилж тооцоод авчихдаг. Ипотекийн зээл жилийн найман хувийн хүүтэй бага мэт боловч, тооцоог нь гаргаад ирэхээр мөнгө хүүлэлт болчихож байгаа юм. Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь тэтгэврийн болон ипотекийн зээл төлж буй иргэдэд ч эерэг нөлөө авчирна” гэлээ.

Холбоотой мэдээ

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар гэнэтийн ДУУ ЦАХИЛГААНТАЙ, УСАРХАГ БОРОО орно

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэ

2020-07-09

Танилц: “У.Хүрэлсүхийн 16”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцууллаа. Салбар я

2020-07-08

“ОХУ-аас ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүл

2020-07-07