fbpx

Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

2019-10-16 2039

Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа дуучдыг ард түмэн өөрийн гэсэн ганц ч дуугүй мөртлөө дандаа бусдын дууг хуулбарлаж, cover хийн дуулж байна хэмээн шүүмжлэх болсон нь бодит үнэн. Гэвч олон хүний дотор өөрийн гэсэн ур чадвар, авьяасаараа ялгарч чадахуйц нэг бус чадварлаг уран бүтээлчид байгаа нь дамжиггүй. Тэдний нэг болох залуухан, шинэ уран бүтээлчийг танд танилцуулъя.

СУИС-ийн уртын дууны ангийг төгсөгчдийн нэг болох Э.Ууганбат бусад шигээ төгсөнгүүтээ шууд л бие дааж уран бүтээл хийгээд эхэлсэнгүй. Тэрээр нэлээд хэдэн жилийн турш олны танил, ахмад уран бүтээлчидтэй хамтран хөдөлмөрлөж, тэднээс суралцаж явжээ. Олон ч тоглолтонд оролцож, хөдөө гадаагүй явсны эцэст туршлагатай дуучид түүнийг “Одоо чиний бие дааж уран бүтээлээ туурвих цаг чинь болсон” хэмээн дэмжиж, урам өгөх болжээ. Энэ нь ахмад уран бүтээлчдийн зүгээс залуухан дуучныг үнэлсэн үнэлэмж, магтаал болсон тул Ууганаа бие даасан ахныхаа уран бүтээлийг гаргахаар шийдсэн аж. Гэхдээ тэрээр бусад шиг хүний дууг хулгайлж дуулахыг хүссэнгүй.

Өмнө нь нэг бус дууны үг бичсэн Б.Галсандовдонгийн үг, СТА Н.Баасандоржийн ая “Бүсгүй тавилан” дуугаа сонсогч таны хүртээл болгож буй нь энэ. Хөгжмийн зохиолч Баасандоржийг Монголын ард түмэн “Хос шарга” дуугаар нь сайн мэдэх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэнийг 50,000 төгрөгөөр торгоно”

Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь ханиад томуу, сүрьеэ өвчний та

2020-02-19

“Сурагчдыг хоёр сарын турш Даваа-Бямба гарагт хичээллүүлэх зохицуулалт хийсэн”

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг сунгаж гуравдугаар сарын 30-нд хичээл орохоор бол

2020-02-19

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөв

2020-02-19